Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Өнгөрсөн амралтын өдрүүдэд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 257 зөрчил илрүүлжээ

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын төвд  зам тээврийн ослын шинжтэй 1142 дуудлага мэдээлэл бүртгэгджээ.

   Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:

Нийслэлд:

  • Явган зорчигч мөргөх хэлбэрээр дөрвөн осол бүртгэгдэж,  таван хүн гэмтсэний нэг нь хүүхэд байна. 

Орон нутагт:

  • Онхолдох хэлбэрээр хоёр осол бүртгэгдэж,  хоёр хүн гэмтэж, нэг хүний амь хохирсон.
  • Мөргөлдөх хэлбэрээр нэг осол бүртгэгдэж, нэг хүн гэмтсэн байна.
  • Үл хөдлөх зүйл мөргөх хэлбэрээр нэг осол бүртгэгдэж, нэг хүн гэмтсэн.
  • Явган зорчигч мөргөх хэлбэрээр нэг осол бүртгэгдэж, нэг хүн гэмтсэн.

          Мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 257 зөрчил илрүүлжээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.