Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хил гааль дээр хориотой бараа илрүүлдэг ч эздийг нь олддоггүй байна

Хил гаалиар гаргах, оруулахыг хориглосон, хязгаарласан барааг хууль зөрчин хил давуулахыг оролдсон тохиолдол сүүлийн гурван жилд эрс нэмэгджээ. Түүний дийлэнхийг хаягдал төмөр, химийн бодис, алт, ангийн арьс, бууны сум хилээр гаргахыг завдсан хэрэг эзэлж байгаа гэнэ.

ГЕГ-аас гаргасан статистик дүнгээс харахад 2007 онд 9425 кг хаягдал төмөр, 98 тн химийн бодис, 2.4 кг алт, 48 ширхэг хөлдүү чоно, 8250 литр согтууруулах ундаа, 8264 ширхэг хэрэмний арьс, 992 ширхэг үнэг, хярс, тарвага, чоно, ондатрын арьс, хоёр ширхэг ангийн буу хилээр гаргах буюу оруулахыг завдаад баригдсан байна.

Тэгвэл өнгөрсөн онд 16684 кг хаягдал төмөр, 187 тн химийн бодис, 6.2 кг алт, 7346 ширхэг бууны сум, 20610 ширхэг үнэг, хярс, тарвага, чоно, ондатрын арьс, 14901 литр согтууруулах ундааг гаалийнхан илрүүлэн хураасан нь дээрх тоо жил ирэх тусам хэрхэн өсөж буйг харуулж байна.

Түүнчлэн мөн онд 37.6 сая төгрөгийн эм тариа, эмнэлгийн хэрэгсэл, 4542 кг ноолуур хилээр оруулж, гаргахыг завдсан нь хоёр жилийн өмнөхөөс даруй 55-110 дахин өссөн үзүүлэлт аж. Гаальчид энэ мэт зөрчлийг илрүүлдэг ч холбогдох эздийг нь тогтоож, арга хэмжээ авах эрх нь үгүй тул хууль хяналтынханд даатгаад, орхидгоо ч нуухгүй байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.