Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Харамч” хатагтайн харамгүй хандив

 АНУ-ын Чикаго хот дахь “Lake Forest” коллежийн захирал долоон сая долларын хандив хүлээн авсан байна. Хандивагч нь тус коллежийг 1931 онд төгссөн, саяхан 100 насандаа өөд болсон хатагтай Грейс Гронер байсан аж. Тун даруухан амьдардаг энэ хатагтайг ийм их бэлтэй хүн гэж хэн ч санаагүй учраас уг мэдээ чинээлэг хүмүүс голдуу амьдардаг Лейк Форест хотын иргэдийг алмайруулсан байна. Хямралын хүнд үеийг туулсан олон хүний адил мөнгөндөө гамтай бүх насаараа нарийн бичгийн даргаар ажилласан хатагтай Г.Гронерийн баяжсан түүх энгийн аж.
Тэрбээр 1935 онд нэг бүрийг нь 60 доллараар “Abbott” компанийн гурван хувьцаа авсан агаад ногдол ашгийг нь авалгүй, эргүүлэн хөрөнгө оруулалт болгодог байсан гэнэ. Хэдий даруухан амьдардаг ч Г.Гроер хатагтай харамч хүн байгаагүй агаад сургуулийнхаа хөлбөмбөгийн багийг ивээн тэтгэж, хоёр жилийн өмнө 180.000 доллар хандивлан тэтгэлэгтэй сургалтын хөтөлбөр хэрэгжүүлсэн байна. Түүний өдий зэргийн бэлтэй хүн гэдгийг нь өмгөөлөгч Уильяам Марлаттаас өөр мэддэггүй байж. Сургуульдаа өөрийн байшинг ч үлдээсэн агаад гэрээслэлийнхэн дагуу тэтгэлэгтэй хөтөлбөрт тэнцсэн эмэгтэй оюутнууд тэнд суух гэнэ.
 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.