Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хилийн албаны сургуулийн тактик хээрийн дадлага үргэлжилж байна

Дотоод хэргийн их сургуулийн Хилийн албаны сургуулийн 2-4 дүгээр дамжааны сонсогчдын хээрийн дадлагад гарчээ. Хилийн 0151 дүгээр ангийн Сургалт бэлтгэлийн заставт явуулж буй уг дадлага арваннэгдүгээр сарын 28-ны өдрөөс арванхоёрдугаар сарын 11 хүртэл үргэлжилнэ. Хилийн албаны сургуулийн хээрийн дадлага нь Дотоод хэргийн их сургууль, Хил Хамгаалах Ерөнхий Газар хоорондын хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд энэ жилээс Хил хамгаалах байгууллагын сургалт дадлагын цогцолборт явагдахаар болсон юм. Энэхүү заставын орчинг хилийн албаны хотхон, байгалийн саадтай зурвас, 200 метрийн саадтай зурвас, өндрийн сургалтын хад, буудлагын талбай, ерөнхий цэргийн сургалт зохион байгуулах талбай зэрэг хилийн албаны хээрийн сургалт, дадлага явуулахад тусгайлан бэлтгэжээ.

Тус хээрийн дадлагаар хоногийн томилгоо, хилийн манаанд тушаал өгөх, мөр судлал, хил зөрчигчийг саатуулах, хуяглан хүргэх ажиллагаа, хээрийн нөхцөлд хоол хүнс боловсруулах аргачлал, хаданд авирах, өндрөөс олсоор буух, газар орны баримжаалал гаргах, газрын зураг дээр өөрийн байрлалыг тодорхойлох, хүн нэг бүрийн тусгай хэрэгсэл хэрэглэх аргачлал, хөдөлгөөн дундаас буудлага үйлдэх, үй олноор хөнөөх зэвсгээс хамгаалах зэрэг тусгайлсан мэргэжлийн хичээлүүдийг тухайн орчинд нь зааж байна.

 “Хил хамгаалалтын тактик-1, 2, 3”, “Хилийн цэргийн албаны хангалт”, “Цэргийн байр зүй”, “Цэргийн сэтгэл судлал”, “Галын бэлтгэл-1, 2, 3”, “Гардан тулаан-1, 2” зэрэг 20 гаруй хичээлийн хүрээнд хил хамгаалалтыг зохион байгуулах, хил дамнасан зохион байгуулалттай гэмт хэргийг таслан зогсоох, хилийн хяналтын байгууллагуудын албан хаагчид болон зорчигчдын аюулгүй байдлыг хангах, хилийн боомтод гарч болзошгүй хууль бус үйлдлээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох, нэг бүрийн болон бүлгийн зэвсгээр оновчтой буудах, байлдааны ажиллагааг удирдах зэрэг олон ажиллагаанд сонсогчдыг сургах, бэлтгэх, мэдлэг дадлага олгох практик ач холбогдол өндөртэй сургалтыг Хилийн албаны сургуулийн хамт олон амжилттай зохион байгуулж байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.