Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

АН-ынхан маргаашаас тайван жагсана

Ардчилсан нам дотроо хоёр хуваагдаж, тус тусдаа даргатай болсон. Т.Тулгат даргатай АН-аас хэвлэлийн хурал хийлээ. Тодруулбал, олон улсын хүний эрхийн өдрийг тохиолдуулан маргааш буюу арванхоёрдугаар сарын 10-ний өдөр тайван жагсаал зохион байгуулах аж. Ардчилсан намын дарга М.Тулгат, Нарийн бичгийн дарга О.Баасанхүү, дэд дарга Ч.Отгочулуу нар мэдээлэл өгч байна. 

Ардчилсан намын дарга М.Тулгат “Ардчилсан намын “Үндэсний анхдугаар чуулган”-ийг энэ сарын 4-6-ны хооронд зохион байгуулсан. Үндэсний чуулганд нийт 1300 гаруй төлөөлөгч оролцсон. Чуулганаар намын шинэчлэл болон цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцсэн. Маргааш бид хүний эрхийн төлөөх нээлттэй цуглааныг хийнэ. Хүний эрхийн төлөө дуу хоолойгоо өргөж буй хүмүүс, иргэний нийгмийн байгууллагын төлөөллийг хүрэлцэн ирэхийг урьж байна. МАН Их хурлаа мөн хийлээ. Хурлаар хүний эрхийн асуудлыг хөндөж байна билээ. Гэтэл МАН ковидын онцгой байдлын үеийн хуулиар далимдуулан хүний эрхийг маш ихээр зөрчсөн. Гэсэн хэдий ч алдаа дутагдлаа ойлгож хүний эрхийг хамгаалахад онцгойлон анхаарах болсон нь сайшаалтай. Хүний эрхийн чиглэлд Ардчилсан нам эрх баригч болон бусад намтай хамтран ажиллахад бэлэн байна” гэв.

Тус АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр “Эрх баригч нам хүний эрх хамгаална гэж лоозон барихын оронд хүний эрхтэй холбоотой хуулийн төслүүдэд хяналт тавих хэрэгтэй. Энэ асуудлаар Ардчилсан намаас таван хуулийн төсөл бэлэн болгосон. Хуулийн төслүүдийг үе шаттайгаар бүлэг дээр хэлэлцээд явна” гэлээ. 

1
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

2 thoughts on “АН-ынхан маргаашаас тайван жагсана

  • Гишүүн says:

    Эхлээд та нар нэгд. Эсвэл тус тусдаа нэрээ өгөөд шүүхээр шийдүүл. Ж нь: Нэгдмэл Ардчилсан нам.Үндэсний Ардчилсан нам гэх жишээтэй. Тэгээд их хурлаа хийхээр аль намд нь олон хүн элсэж олон төлөөлөгчтэй байхаас чинь шалтгаалаад үр дүн үнэлэлт дүгнэлт гарна.одоо бол та нар хэн ч биш.Зүгээр л хэсэг бүлэг хүмүүс шүү

  • иргэд олон түмэн says:

    Хоёр салаж хоёр даргатай хоёр тамгатай ингэж нүдний булай болж байхаар намаа татан буулгаад шинээр нам байгуулаад яваачдээ,АН чинь нэг этгээдийн хувийн ХХК биш биздээ