Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Гэмт хэргийн улмаас учирсан 96.2 тэрбум төгрөгийн хохирлыг барагдуулжээ

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэхэд Авлигатай тэмцэх газар анхаарч, 2019 онд 11.3 тэрбум, 2020 онд 35.6 тэрбум, 2021 оны эхний арванхоёрдугаар сарын байдлаар 96.2 тэрбум төгрөгийн хохирлыг бодитоор барагдуулж, улсын санд хуримтлуулаад байна.

Авлигын хэргийг мөрдөн шалгах, хохирлыг нөхөн төлүүлэх, хулгайлагдсан хөрөнгийг буцаах ажиллагаанд дотоодын төдийгүй гадаад улсын хууль хяналтын байгууллагуудтай хамтран ажиллах шаардлага өнөө цагт тулгамдсан асуудал болжээ. Тодруулбал, авлига үндэсний хэмжээнээс хальж, зөвхөн биет төдийгүй биет бус, цахим төлбөр тооцооны хэрэгслийг ашигладаг болсон аж. Тухайлбал, олон улсын банк, санхүүгийн байгууллага, төрийн болон хувийн хэвшил оролцох нь улам бүр нэмэгдэж байна.

Манай улс иргэн, эрүүгийн хэрэгт эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх, гэмт этгээд шилжүүлэх, ялтан шилжүүлэх тухай 4 төрлийн 36 гэрээг 20 орчим улс оронтой байгуулсан гэнэ. Улмаар төрлийн гэрээ хэлэлцээрийг цаашид өргөжүүлэх, гүнзгийрүүлэх шаардлагатайг АТГ-аас мэдээллээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.