Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Улсын хил зөрчсөн манай улсын иргэд ОХУ-д саатуулагджээ

Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд байрлах Минжийн заставын хариуцсан, хэсэг хилийн дугаар тэмдгийн чиглэлээр энэ сарын 7-нд дотоодоос Монгол Улсын тодорхой тооны иргэд 5 нэгж техниктэй улсын хил зөрчиж, ОХУ-ын талд саатуулагджээ. 

Дээрх иргэдийг өнөөдөр хилийн бүрэн эрхт төлөөлөгчийн туслагчийн уулзалтаар хүлээн авахаар ОХУ-ын  талтай тохиролцоод байна.

Ташрамд дурдахад, энэ оны 1, 2 дугаар сард Хэнтийн аймгийн Өмнөдэлгэр, Батширээт, Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутагт байрлах хилийн зурваст хил орчмын дэглэм зөрчсөн 35 удаагийн 485 хүн, 11, 12 дугаар сард мөн хил орчмын дэглэм зөрчсөн 5 удаагийн 68 хүнийг улсын хилээс 1-15 км зайд илрүүлэн саатуулж, холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага тооцжээ.

Хил орчмын дэглэмийн зөрчил гэдэг нь хилийн зөрчил гаргаж болзошгүй иргэдийг урьдчилан илрүүлэн саатуулах ажиллагаа юм.

1
БурууБуруу
0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

Leave a Reply to Anonymous Cancel reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.