Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Путин,Байден нарын цахим уулзалт хоёр цаг гаруй үргэлжлэв

12-р сарын 7-ны Мягмар гарагт  ОХУ болон  АНУ-ын төрийн тэргүүн  нарын цахим хэлбэрийн  уулзалm болов.

Дээд хэмжээний уулзалтын хөтөлбөрт хоёр талын харилцаа, стратегийн тогтвортой байдал, Украины нөхцөл байдал, НАТО-г өргөжүүлэх зэрэг асуудлууд багтжээ. Уулзалт хоёр цаг гаруй үргэлжилсэн байна.

Кремлийн хэвлэлийн алба мэдэгдэж буйгаар төрийн тэргүүн нарын яриа  ажил хэрэгч, илэн далангүй болсон бөгөөд  Украины талаарх сэдэв давамгайлжээ.  

Байден АНУ болон түүний Европын холбоотнууд Украины эргэн тойронд Оросууд зэюсэгт хүчээ нэгтгэж байгаад гүнээ санаа зовж буйгаа илэрхийлж, цэргийн хурцадмал байдал үүссэн тохиолдолд АНУ болон түүний холбоотнууд эдийн засгийн болон бусад арга хэмжээний дагуу хариу үзүүлнэ гэдгээ тодорхой илэрхийлжээ.   

Владимир Путин хариуд нь чухам “НАТО Украины нутаг дэвсгэрийг эзлэх гэсэн аюултай оролдлого хийж, манай хил дээр цэргийн чадавхиа бэхжүүлж байгаа тул бүх  хариуцлагыг Оросын нуруун дээр үүрүүлж болохгүй” гэж онцолжээ. Мөн ОХУ НАТО-г зүүн тийш тэлэх, түүнчлэн хөрш зэргэлдээ орнуудад довтолгооны цохилтын зэвсгийг байрлуулахгүй байх найдвартай хууль эрх зүйн баталгааг сонирхож байгааг Оросын удирдагч АНУ-ын Еөнхийлөгчид  хэлсэн байна.

Хоёр улсын ерөнхийлөгч нар өөрсдийн төлөөлөгчдөд “эдгээр эмзэг сэдвийн хүрээнд бодитой зөвшилцөхийг” даалгахаар тохиролцсон байна.

Үүнээс гадна  Путин, Байден нар хоёр орны хамтын ажиллагаа “сэтгэлд нийцэхгүй” байгаа, ялангуяа дипломат төлөөлөгчийн газрын үйл ажиллагааг хязгаарласантай холбоотой гэдэгтэй санал нэгджээ.

Ерөнхийлөгч нар мөн цахим  гэмт хэрэгтэй тэмцэх, ялангуяа үйл ажиллагааны болон техникийн чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцов.

Путин, Байден нар яриа хэлэлцээг үргэлжлүүлэх шаардлагатай гэдэгт санал нэгдсэн байна.

Хоёр улсын төрийн тэгүүн нарын яриа хэвлэлийнхнээс хаалттай хаалганы цаана болсон бөгөөд хэлэлцээний талаар  хамтарсан мэдэгдэл гаргаагүй байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 thought on “Путин,Байден нарын цахим уулзалт хоёр цаг гаруй үргэлжлэв