Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ажлын байрны дадлагажуулагчийг бэлтгэх асуудал чухал

Монгол Улс дахь Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тогтолцоог бэхжүүлэх төслийн Удирдах хороо хуралдлаа. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам Японы Олон  Улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (ЖАЙКА)-тэй хамтран “Улаанбаатар хот дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог дэмжих төсөл”-ийг 2016-2020 онд хэрэгжүүлсэн.

Харин 2021 оноос уг төслийн II шат болох “Монгол Улс дахь Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тогтолцоог бэхжүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлж эхлээд байна.

Өнөөдөр төслийн удирдах хороо хуралдаж, энэ онд хэрэгжүүлсэн үйл ажиллагааны үр дүн болоод 2022 оны хагас жил хүртэл хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэн баталлаа.

Удирдах хороо жилдээ 2 удаа үйл ажиллагааны төлөвлөгөө баталж хэрэгжилтийг хянадаг бөгөөд хорооны бүрэлдэхүүнд төрийн болон төрийн бус байгууллага, МАОЭНХ, МҮХАҮТ, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл багтдаг.

Төслийг амжилттай хэрэгжүүлснээр хөгжлийн бэрхшээлтэй иргэд бусдын адил эрхээ эдэлж, үүрэг хүлээхэд хамгийн чухал эрхийн нэг болох  хөдөлмөрлөх, хөгжих, бие даан амьдрах, төрийн үйлчилгээ авах, хөгжлийн үр шимээс хүртэх адил, тэгш боломжтой болох зэрэг үр дүнг бий болгохоор Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, холбогдох газар хэлтэс зорилт тавин ажиллаж байна.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тогтолцоог бий болгоход нэн тэргүүнд ажлын байрны дадлагажуулагчийг бэлтгэх асуудал чухлаар тавигдаж байгаа. Дээрх төслийн зорилго, зорилтыг хэрэгжүүлэхэд салбарын яамд, төрийн болон төрийн бус байгууллага манлайлан оролцож, хамтарч ажиллахыг Төслийн удирдах хорооны дарга, Хүн амын хөгжлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга С.Тунгалагтамир хурлын үеэр илэрхийллээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.