Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Дөрөлж” нууранд живсэн шатахуун ачсан автомашиныг татан гаргалаа

Хөвсгөл аймгийн төвөөс баруун хойд зүгт 144 километрт, Цагаан-Уул сумын Тосон багийн нутагт орших Дөрөлж нуурт живсэн шатахуун ачсан яваад живсэн чиргүүлтэй автомашиныг өчигдөр татан гаргажээ.

Аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ё.Пүрэвсүрэнгээр ахлуулсан алба хаагчид, Засаг даргын тамгын газрын ажилтнууд хамтран дөрвөн өдөр үүрэг гүйцэтгэсэн юм.

Алба хаагчид мөсийг 100 метр гудамлаж, таван метр өргөнтэй хөрөөдөж шатахуун ачсан автомашиныг  гаргасан. Нуурын мөсний зузаан 60 см, усны гүн нь 3.1 метр байлаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 thought on ““Дөрөлж” нууранд живсэн шатахуун ачсан автомашиныг татан гаргалаа

  • иргэд олон түмэн says:

    Төр засгийн удирдах албаны бүх хүний сонорт хүргэн хүсэх нь: Улс орны хэмжээнд хичнээн сар жилийн турш ийм төрлийн осол аюулаас урьдчилан сэргийлэх талаар байнга ярьж сануулсаар байхад зориуд тэхээс тэх гэж байгаа мэт машин техникийг усанд мөсөнд аваачиж суулгадаг,асар их зардал чирэгдэл үргүй зардал гаргах явдал жилээс жилд огт цөөрөхгүй байна,энэ нь хариуцлага тооцодгүйтэй шууд холбоотой,иймээс аргагүй үед тусалдаг байж ямар хэмжээний хохирол учирсаныг нарийн тооцож буруутай этгээдээр төлүүлдэг болвол энэ хариуцлагагүй явдал тэр дороо л засагдах болно,нэг хариуцлагагүй этгээд мөс цөмөрөөд миний машин суучихлаа,живлээ гэнгүүт л аа тэгээ юу?бид туслалгүй яахав,одоо очлоо гээд л онцгойхон өчнөөн бензин тос хөрөнгө мөнгө зарах болж,ийм үргүй зардалд эрхэм сайд дарга мяндагтан та нөхөдийн санаа зовохгүй нэг юм бодохгүй байна уу?энэ зардал мөнгө чинь ядарсан бидний татварын мөнгө шүүдээ?би татвараа төлдөг иргэн хүн учраас энэ санал шаардлагыг тавих хүсэх эрхтэй гэж бодож байна,цаашид ч байнга улиглан үглэх болно НЭГЭН,НЭГ ХЭСЭГ ТАТВАР ТӨЛӨГЧИД