Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Гурван өдрийн дотор таван удаа саатуулагдав

Хятадын Жирин мужийн Байчэн хотын оршин суугч нэгэн эр эрэн сурвалжлагдаж байсан гэмт хэрэгтэнтэй төстэй байсан нь гурван өдрийн дотор таван удаа цагдаа нарт баривчлагдах шалтгаан болжээ. Жу Сяньжянь нэртэй, Хойд Солонгосын гэмт хэрэгтэн өнгөрсөн аравдугаар сарын 18-нд шоронгоос оргосон юм байна. Түүний хаана байгаа талаарх мэдээллийг 150 000 юаниар худалдан авахаа орон нутгийн цагдаа нар зарласан ч тодорхой хугацаа өнгөрч, эл хэмжээг 700 000 болгон нэмэгдүүлсэн аж. Тиймээс оршин суугчид гэмт хэрэгтэнтэй төстэй хүн харсан даруйдаа цагдаа нарт мэдээлж байснаас үүдэн нэг хүнийг ийнхүү таван удаа саатуулахад хүрсэн гэнэ. Тэр эрэгтэй нь эрэн сурвалжлагдаж буй хэрэгтэнтэй зүс царай, биеийн ерөнхий байдал, тэр ч байтугай үс засалт нь хүртэл, тэгээд хар хөх хүрэмтэй гээд олон талаар адилхан юм байна. Эцсийн дүндээ жинхэнэ буруутан нь баригдсанаар нөгөөх эр “аврагджээ”.

Ташрамд дурдахад, БНАСАУ-ын иргэн, Жу Сяньжянь хэмээх хятад нэртэй эр 2013 онд эх орноосоо зугтан, Хятадын нутагт хууль бусаар нэвтэрчээ. Тэрбээр хүний нутагт хэсэг хугацаанд хулгай, дээрэм хийж байгаад баривчлагдан Жирин мужийн шоронд хоригджээ. Тэрбээр өнгөрсөн аравдугаар сарын 19-ний шөнө шоронгоос оргосон аж. Ингэж явахдаа нутгийн нэг настныг хутгалжээ. Тэр настан оргодлыг таниад, хүмүүст мэдэгдэхээр орилсон юм байна. Хойд Солонгосын иргэн 40 хоног эрэн сурвалжлагдсаны эцэст баривчлагджээ. Жу Сяньжянь шоронд есөн жилийн ял эдлээд байсан бөгөөд 2023 онд суллагдах байж. Ингээд түүнийг эх орон руу нь буцаах ёстой байсан бөгөөд Хойд Солонгос руу явахгүй гэсэндээ ийнхүү оргосон гэж үзэж байна.

Бэлтгэсэн Ж.Хаан

1
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.