Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Кубын Элчин сайд итгэмжлэх жуух бичгийнхээ хуулбарыг гардуулав

Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин өчигдөр Бүгд Найрамдах Куба Улсаас Монгол Улсад суух Элчин сайд Хорхе Альберто Феррер Родригестой уулзаж, итгэмжлэх жуух бичгийнх нь хуулбарыг хүлээн авлаа.

Монгол Улсаас гадаад орнуудад томилогдсон Элчин сайд нар ч энэ өдрүүдэд итгэмжлэх жуух бичгээ гардуулж байна. Тухайлбал, Арабын Бүгд Найрамдах Египет Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Э.Булган Египетийн Гадаад хэргийн дэд сайд Набил Хабашид итгэмжлэх жуух бичгийнхээ хувийг гардуулсан бөгөөд хоёр талын хамтын ажиллагааг харилцан ашигтай бүхий л салбарт өргөжүүлэн, хөгжүүлэхийн төлөө Египетийн төр, засгийн байгууллагуудтай хамтран ажиллахаа онцолсон байна.

Мөн Бүгд Найрамдах Сингапур Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Энхбаяр тус улсын Ерөнхийлөгч Халима Яакобд итгэмжлэх жуух бичгээ өргөн барьжээ. Элчин сайд С.Энхбаяр энэ үеэр хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг улс төр, худалдаа, эдийн засаг, боловсрол, эрүүл мэнд, аялал жуулчлал, байгаль орчин, шинэ технологийн салбарт хөгжүүлэх эрмэлзэлтэй буйгаа онцлов.

Түүнчлэн Элчин сайд Ш.Батцэцэг Бүгд Найрамдах Чили Улсаас Бүгд Найрамдах Куба Улсад суугаа Элчин сайд Маурисио Уртадод итгэмжлэх жуух бичгийн хувийг гардуулжээ. Энэ үеэр талууд Монгол, Чилийн хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож байгааг тэмдэглээд, хоёр талын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг уул уурхай, худалдаа, бизнес, боловсрол зэрэг салбарт хөгжүүлэхээ илэрхийлэв.

Үүнээс гадна АНУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ө.Батбаяр тус улсын Ерөнхийлөгч Ж.Байденд итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа. Элчин сайд олон улс, бүс нутгийн энх тайван, хөгжил, цэцэглэлтийн төлөө Монгол, АНУ-ын стратегийн түншлэлийг өргөжүүлэн бэхжүүлэх эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлжээ.

Бэлтгэсэн У.Наран

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.