Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ж.Мягмар: Зайлшгүй тохиолдолд үргэлжлүүлэн суралцуулах хүсэлтээ цэцэрлэгт гаргаж болно

Цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоож, холимог анги нээж буй талаар БШУЯ-ны Сургуулийн өмнөх боловсролын хэлтсийн дарга Ж.Мягмар мэдээлэл өглөө.

Ханиад томууны улирал эхэлж, коронавирусийн шинэ омог “Омикорон” хувилбар гарсантай холбоотойгоор цэцэрлэгийн үйл ажиллагааг нийслэлд 12 дугаар сарын 10-наас, орон нутгийн цэцэрлэгүүдийг 18-наас 2022 оны нэгдүгээр сарын 31-нийг дуустал түр зогсоох шийдвэр гарсан. Гэхдээ зайлшгүй хамрагдах шаардлагатай хүүхдүүдээ үргэлжлүүлэн цэцэрлэгт авах аж. Иймд эцэг, эхчүүд үргэлжлүүлэн суралцуулах хүсэлтээ цэцэрлэгт гаргаснаар бүлэг зохион байгуулалтыг хийнэ. Цэцэрлэгүүдийг төр эсвэл хувийн хэвшлээр ялгахгүй. Өмчийн хэлбэр үл харгалзан 4, 5 настнууд цэцэрлэгтээ суралцах боломжтой” гэв.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.