Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

80 км замд их засвар хийж, хөдөлгөөний аюулгүй байдал хангажээ

Монгол Улсын нийт ачаа тээврийн 70 гаруй хувийг төмөр замаар тээвэрлэдэг. Тэр тусмаа цар тахлын хүнд үед агаарын болон авто тээвэр зогсонги байдалд орж ихэнх ачааг төмөр замаар тээвэрлэж байгаа. Сүүлийн жилүүдэд төмөр замын тээврийн хэмжээ эрчимтэй өсөн нэмэгдэж байгаатай холбогдуулан “Улаанбаатар төмөр зам” ХНН тээх, нэвтрүүлэх хүчин чадлаа нэмэгдүүлэхэд онцгой анхаарч 2021 онд гол замдаа 80 километр их засварын ажил хийж, 7 өртөө зөрлөгийн замыг өргөтгөж,  алсын автомат удирдлагатай 1 зөрлөгийг шинээр байгууллаа. Энэхүү замын их засварын ажлын хүрээнд Толгойт-Амгалан хоорондын 17 км замыг, мөн Замын-Үүдээс улсын хил хүртэлх 3,3 км замыг шинэчлэх ажил багтсан нь онцлог байлаа. 2021 онд нийтдээ 80 км замын их засварын ажил хийснээр УБТЗ-ын нэвтрүүлэх хүчин чадал өсөж, хөдөлгөөний аюулгүй байдал хангагдаж, төмөр замын тасралтгүй, найдвартай байдал улам сайжирч байгаа юм.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.