Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ж.Мягмар: Багшийнх биш, сургуулийн захирал, цэцэрлэгийн арга зүйчийн диплом хуурамч

Архангайн аймгийн Ирээдүй цогцолбор цэцэрлэгийн багш хүүхдэд гар хүрч, зодсон бичлэг нийгмийн сүлжээнд иргэдийн эгдүүцлийг төрүүлээд буй.  Мөн цэцэрлэгийн багшийн диплом хуурамч гэх мэдээллийг БШУ-ны сайд Л.Энх-Амгалан өгсөн юм. Тэгвэл БШУЯ-ны Сургуулийн өмнөх боловсролын хэлтсийн дарга Ж.Мягмар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ багшийн боловсролын талаар ингэж хэллээ.

Тэрбээр хэлэхдээ, “Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулиар СӨБ-ын багш 4 жил бакалаврын зэрэг эзэмшсэн хүн байх ёстой. Хэрвээ цэцэрлэгийн багшийн техникум төгссөн бол заавал бакалавр төгссөн байх шаардлагыг тавьдаг. Архангайн багшийн хувьд цэцэрлэгийн багшийн техникумыг 1987 онд төгссөн. Бакалавраа 2008 онд төгссөн байгааг мэдээллийн сангаас шүүж тогтоосон. Үндсэн диплом баримт бичиг нь хуурамч биш. Яг мэргэжлийн цэцэрлэгийн багш хүн. Харин сургуулийн захирал, цэцэрлэгийн аргазүйч Архангайн багшийн их сургуулийг бага ангийн багшаар төгссөн. Бакалаврын зэрэгтэй. Харин цэцэрлэгийн багшаар сурч, төгсөөгүй, диплом нь бол хуурамч болохыг БШУЯ-ны удирдлага мэдээлллийн системээр шүүж үзэхэд ил болсон. Багшийн диплом биш, сургуулийн захирал, цэцэрлэгийн арга зүйч хоёрын сургуулийн өмнөх боловсролтой холбоотой диплом нь хуурамч байна гэсэн дүгнэлт гарсан. Хариуцлага алдсан багш ажилчдад ямар хариуцлага ноогдуулахыг тус аймгийн ёс зүйн зөвлөлөөс гаргах хуулийн зохицуулалттай” гэлээ.  

1
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.