Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Цэцэрлэгийн үйлчилгээний ажилчдыг бүтцийн өөрчлөлтөд оруулахыг эсэргүүцэв

Цар тахалтай цаг үе хүндхэн байхад цэцэрлэгийн хэвийн үйл ажиллагааг хангаж ажилладаг үйлчилгээний ажилтан буюу харуул, үйлчлэгч, тогооч, селесарь нарыг бүтцийн өөрчлөлтөд оруулж байгааг эсэргүүцэж байгаагаа илэрхийллээ.

Нийслэлийн хэмжээнд 266 хүүхдийн цэцэрлэгт 3399 үйлчилгээний ажилчид ажилладаг. Цэцэрлэгийн хүнд хүчир ажлыг үйлчилгээний ажилчид нугалдаг. Сүүлийн үед цэцэрлэгийн хүчин чадал 2 дахин нэмэгдсэн ч цалинг нэмэхгүй мөртлөө ийм шийдвэр гаргаж байгаад гомдолтой байгаагаа дээрх ажилчдын төлөөлөл илэрхийлэв. Эдгээр ажилтнуудын дийлэнх нь 40-өөс дээш насныхан гэнэ. Одоогийн цалин хөлс нь 470-550 мянган төгрөг ажээ. 2019 онд тэтгэвэрт гарахдаа ажилласан жилээсээ хамаарч 2-12 сая төгрөгийн тэтгэмж олгох Засгийн газрын шийдвэр батлагдахад, ажилчид баяртайгаар хүлээн авч байжээ. Гэтэл өнөөдөр бүтцийн өөрчлөлт хийж байгаа нь дээрх шийдвэрийг үгүйсгэх гэсэн оролдлого гэж хардаж байгаагаа ажилчид илэрхийлсэн юм.

Мөн энэ үеэр Засгийн газар болон холбогдох байгууллагууд манай салбартай холбоотой шийдвэр гаргахдаа огт зөвшилцөхгүй дураараа шийдвэр гаргаж байгаа нь бидний эгдүүцлийг төрүүлж байна. Иймээс Сургуулийн өмнөх үйлдвэрчний эвлэлийн хорооноос Засгийн газарт шаардлага хүргүүлж, хэрхэн бүтцийн өөрчлөлт хийх гэж байгаа талаарх цогц мэдээллийг 12 дугаар сарын 14-ны дотор ирүүлэхийг шаардаж байна гэсэн юм.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.