Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Эрээн-Замын-Үүдээр чингэлэг тээврээр ачаа нэвтрүүлэх хугацааг дахиад хойшлуулжээ

Эрээн хотод гарсан цар тахлын халдварыг хумих зорилгоор БНХАУ-ын тал Монгол Улстай хиллэдэг боомтоо хааж, экспорт, импортын бүх бүтээгдэхүүн, ачаа барааг зөвхөн галт тэргээр тээвэрлэх горимд шилжсэн. Гэхдээ яриа хэлэлцээр хэдэнтээ хийсний үр дүнд Замын-Үүд, Эрээн хотуудад чингэлэг байршуулах талбай байгуулж, чингэлэг өргөж буулгах калмарын тусламжтайгаар жолооч нар машинаасаа буухгүйгээр ачаа барааг зөөвөрлөх тохиролцоонд хоёр улс хүрсэн. Монголын тал Замын Үүд боомтод чингэлэг байрлуулах талбайг гарган тохижуулах, бүрэн камержуулах, өргөгч калмар бэлтгэх зэрэг ажлуудыг богино хугацаанд хэрэгжүүлж, дотооддоо туршилт, тохиргоо хийж дуусаад 0 цэг дээр ачаа нэвтрүүлэх, чингэлэг тээвэр солилцох туршилтыг энэ сарын 3-нд хийсэн юм. 

Улмаар арванхоёрдугаар сарын 5-наас чингэлэг тээврээр ачаа нэвтрүүлэхээр тохиролцсон талууд тохиролцсон ч одоогоор уг ажил эхлээгүй байна. Энэ талаар Шадар сайд С.Амарсайханаас тодруулахад “Хятадын талд халдвар гарсан учир хилийн боомтыг хааж, дахин нээх асуудлыг хоёр талаас ярилцаж тохиролцсон. Чингэлэг тээврээр ачаа нэвтрүүлэхээр хоёр тал бэлтгэлээ хангаж, хилийн зурвас дээр ачаа солилцохоор болсон ч Хятадын талаас манай бэлэн байдлыг газар дээр нь ирж үзэх шаардлага тавьсан тул тээвэрлэлт тодорхой хугацаагаар хойшилж байна. Уг нь энэ сарын 5-ны өдөр нээх бүрэн боломжтой байсан. ГХЯ, ЗТЯ энэ чиглэлд холбогдох байгууллагуудтай холбогдон аль болох хурдан нээх тал дээр ажиллаж байна. Харамсалтай нь биднээс шалтгаалах зүйл бага байна” гэв. Ийнхүү Эрээн-Замын-Үүдээр чингэлэг тээврээр ачаа нэвтрүүлэх хугацааг дахиад хойшлуулжээ.

2
ХарамсалтайХарамсалтай
0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

4 thoughts on “Эрээн-Замын-Үүдээр чингэлэг тээврээр ачаа нэвтрүүлэх хугацааг дахиад хойшлуулжээ

  • h says:

    gadnii teevriig orosoor damjuulj avah heregtei boljee. oros ulsiin dalain boomtoor

  • А says:

    Маш муу ажиллаж байна. Шийдэгдээгүй бол яах гэж худлаа хугацаа зарлаад байдийн

  • зочин says:

    Гаалийн байцаагчид нь мөнгө хахууль аваад оймсондоо хийдэг.Наад хил гаалиар өөд татаж олон улсын стандартад хангасан орчин үеийн юм барьж хийгээчээ аль 50 60 жилээр хоцрогдсон заваан замбараагүй байдлаас чинь болж наад хятад хилээ хаах нь зөвшд.

  • DavidVek says:

    ivermectin 6mg stromectol tablets – ivermectin 2mg
    http://stromectol1st.online/# stromectol medicine
    stromectol ivermectin tablets stromectol tablets ivermectin cost