Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Гадаадын оюутнуудад татваргүй бараа худалдахгүй

Японы эрх баригчид гадаадын оюутнууд болон тус улсад удаан хугацаагаар оршин суудаг бусад иргэнд татваргүй барааны дэлгүүрээр үйлчлүүлэх журмыг шинэчлэхээр болжээ. Тэднийг татваргүй дэлгүүрийн барааг дамлан худалдах зорилгоор авдаг гэж үзсэнийг “Kyodo news” агентлаг уламжлав.

Одоо Японд удаан хугацаагаар амьдарсан, ажил хийдэггүй, гадаадын оюутнууд тус улсад ирсэн өдрөөс хойш зургаан сарын дараа татваргүй барааны дэлгүүрээр үйлчлүүлэхийг зөвшөөрдөг. Гэхдээ тэд хаана ч ажилладаггүй гэсэн нотолгоо үзүүлэх шаардлагатай. Үүнийг шалгахад маш их хөдөлмөр шаарддаг гэж татваргүй барааны дэлгүүрүүдийнхэн мэдэгджээ. Ажилгүй оюутнууд татваргүй барааны дэлгүүрээс авсан зүйлсээ зарж мөнгө олох арга хэрэгсэл болгон ашиглах тохиолдол цөөнгүй гарсан гэнэ.

Одоо мөрдөж буй дүрмийг 2022 оны төсвийн татварын шинэчлэлийн хүрээнд өөрчлөх гэж байна. Японы эрх баригчид зөвхөн жуулчид болон богино хугацааны визээр (90 хүртэл хоног) зорчиж буй хүмүүст ийм дэлгүүрээр үйлчлүүлэх зөвшөөрөл олгохоор төлөвлөжээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

7 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

7 thoughts on “Гадаадын оюутнуудад татваргүй бараа худалдахгүй