Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Бохир хальснаас замын хөдөлгөөнд саад учруулжээ

Хан-Уул дүүргийн IV хорооны нутаг, Яармаг дахь бохирын худгийн шахуурга шатжээ. Үүний улмаас өнгөрсөн сарын дундаас хойш бохир хальж, авто замаар урсан, хөлдөх болсон байна. Энэ нь замын хөдөлгөөнд саад учруулж, аюулгүй байдлыг алдагдуулсан. Харамсалтай нь, өмнөд хөрш хилээ хаасантай холбоотойгоор шинэ шугам хоолой оруулж ирэх боломж хязгаарлагдсан тул бохир хальсан асуудлыг дорвитой шийдэж чадахгүй байгаа аж. Уг нь бохирыг автомашинаар тогтмол зөөж буй. Гэсэн ч зөөврийн автомашинууд замын түгжрэлд орох хооронд бохир хальж, замаар урсан, хөлдөж буй аж. Хан-Уул дүүргийн Тохижилт, ногоон байгууламжийн хэлтсийн ажилтнуудын мэдээлснээр бохир хальсан газруудад ариутгал, халдваргүйжүүлэлт тогтмол хийж байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.