Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Шведийн Гадаад хэргийн сайдтай уулзав

Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын Гадаад хэргийн сайд нарын 28 дугаар уулзалтад оролцож буй. Тэрбээр энэ үеэр ЕАБХАБ-ыг энэ онд даргалж байгаа Шведийн Гадаад хэргийн сайд Анн Линдэтэй уулзав. Дэд сайд Б.Мөнхжин Монгол, Шведийн харилцааг өргөжүүлэх үүднээс худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийн төлөө хоёр тал идэвхтэй хамтран ажиллахын чухлыг онцолж, цар тахлын үед үүссэн нөхцөл байдал нь олон улсын худалдааг илүү шударга, ил тод болгох шаардлагатайг харуулж байна гэв. Хоёр тал цаашид нийтлэг үнэт зүйлдээ тулгуурлан ардчилал, хүний эрхийг бэхжүүлэх чиглэлд хамтран ажиллах өргөн боломж байгааг дурдаж, тодорхой зарим асуудлаар санал солилцлоо.
Шведийн Гадаад хэргийн сайд Анн Линдэ Монгол, Шведийн харилцаа, хамтын ажиллагаа амжилттай хөгжиж байгааг тэмдэглээд, хоёр талын худалдааг нэмэгдүүлэхийн төлөө хамтран ажиллахаа илэрхийлсэн юм. Тэрбээр талууд “Ардчиллыг хамгаалах анд нөхөд”-ийн хүрээнд идэвхтэй хамтарч ажиллаж байгааг дурдаад, цаашид “Ардчиллын төлөөх тэмүүлэл” санаачилгын хүрээнд харилцаагаа өргөжүүлэх боломжтойг тэмдэглэв.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.