Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

УИХ-ын дарга тусгаарлагдаж, парламентын үйл ажиллагаа зогсжээ

УИХ-ын дарга Г.Занданшатарын Бүгд Найрамдах Энэтхэг Улсад хийсэн албан ёсны айлчлал өндөрлөж, өчигдөр эх орондоо ирлээ. Тэрбээр Энэтхэг улсын Ерөнхийлөгч Рам Натх Ковиндод бараалхаж, дэд Ерөнхийлөгч бөгөөд Парламентын дээд танхим болох Ражя Сабхагийн дарга Венкаяа Наиду болон Парламентын доод танхим Лок Сабха-гийн дарга Ом Бирла, Гадаад харилцааны сайд Сүбрахманьям Жайшанкар, Төмөрлөгийн сайд Рам Чандра зэрэг албаны хүмүүстэй уулзаж, хоёр орны парламент хоорондын болон худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, соёл, боловсрол, эрүүл мэнд, хөдөө аж ахуй зэрэг салбарын хамтын ажиллагааны өргөн хүрээтэй асуудлаар санал солилцсон юм.

УИХ-ын дарга Г.Занданшатар болон айлчлалын баг, бүрэлдэхүүн эх орондоо ирээд “Ковид-19”-ийн шинжилгээ өгч, бүгд “сөрөг” гарсан ч УОК-оос баримталж буй хорио цээрийн дэглэмийн дагуу гэрийн тусгаарлалтад орсон байна. Тэрбээр МАН-ын их хурал болон бусад төлөвлөсөн арга хэмжээнд цахимаар оролцох гэнэ.

Эрх баригч намын их хурал болж буйтай холбоотойгоор УИХ, Засгийн газрын үйл ажиллагаа үндсэндээ зогсов. УИХ дахь олонхын бүлгийнхэн их хурлаа хийхтэй зэрэгцэн цөөнхийн бүлэг, АН-ынхан ч хуралдсангүй. Мөн ирэх пүрэв гараг хүртэл байнгын хороодын хуралдааныг төлөвлөөгүй юм. Уг нь ээлжит чуулганы үед долоо хоногийн мягмар, лхагва гарагт байнгын хороод хуралдах хуваарьтай байдаг билээ.

1
Савж уналааСавж уналаа
1
ТэнэглэлТэнэглэл
0
Зөв, гоёЗөв, гоё
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

12 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

12 thoughts on “УИХ-ын дарга тусгаарлагдаж, парламентын үйл ажиллагаа зогсжээ