Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ГИДЦГ-ын А хэсэг нарны өргүүртэй худагтай болов

Монголын хамгийн том газар нутагтай тусгай хамгаалалттай бүсэд тооцогддог Говийн их дархан цаазат газар (ГИДЦГ)-ын А хэсэгт мазаалай, хавтгай зэрэг нэн ховор амьтад олноороо нутагладаг. Тэндхийн тулгамдсан гол асуудал нь усны хүртээмж. Амьтад нэг уст цэгээс нөгөөд хүрэхэд багадаа 80-150 км зам туулах шаардлагатай болдог гэнэ. Тиймээс тус хэсгийн хамгаалалтын захиргааныхан уст цэгийг хамгаалах, шинээр нэмж байгуулах ажилд сүүлийн жилүүдэд ихээхэн ач холбогдол өгөх болжээ. Энэ жил гэхэд уржнан байгуулсан гүн өрмийн хоёр худгийг нарны өргүүртэй болгосон байна. Тус ажлыг Лондоны амьтан судлалын нийгэмлэгийн Монгол дахь төлөөлөгчийн газар, “National geographic” сэтгүүлийг эрхлэн гаргадаг Үндэсний газар зүйн нийгэмлэг санхүүжүүлж, “Ус амьдрал” төрийн бус байгууллагынхан гүйцэтгэжээ. Нарны өргүүртэй худагтай болсноор зэрлэг амьтад усны баталгаат эх үүсвэрээр хангагдлаа хэмээн байгаль хамгаалагч, мэргэжилтнүүд ам сайтай байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.