Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 10 зүйл:Монголын Хэвлэлийн хүрээлэнгийн 25 жилийн ой тохиож байна

Өнөөдөр гадаа -18 градусын хүйтэн байна. Цаг агаар, зурхай, валютын ханш гээд таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.

Арванхоёрдугаар сарын 7-ны өдөр

Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:

  1. Өнөөдөр бол жилийн 341 дахь өдөр бөгөөд он дуусахад 24 хоног үлдлээ.
  2. Цаг агаар өдөртөө -3 хэмийн хүйтэн бол шөнөдөө -21 градус хүйтэн байх нь ээ. 
  3. Билгийн тооллын 4. Ангараг гараг. Элдэв тэнгэртэн одтой, шарагчин үхэр өдөр. Өдрийн наран 8 цаг 28 минутад мандан, 17 цаг 00 минутад жаргана. Тухайн өдөр могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Бич тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал бие эрхтэний хүч сайжирна хэмээжээ.
  4. Валют арилжааны төвд ам.долларын авах ханш 2852.00, зарах нь 2854 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль авах нь 39.20, зарах нь 40.20 , юань авах нь 447.00, зарах нь 448.00 байгаа бол вон авах нь 2.41, зарах нь 2.42 төгрөг байна.

Өнөөдөр болох онцлох үйл явдлууд: 

  1. 14.00 цагт Монголын Хэвлэлийн хүрээлэнгийн 25 жилийн ойн талаар сэтгүүлчдэд мэдээлэл өгнө. Утас: 88008516, 99773800

Энэ өдөр дэлхийн түүхэнд: 

  1. Өнөөдөр Иранд Оюутнуудын эрхийг хамгаалах өдөр тохиож байна.
  2. Мөн өнөөдөр Иргэний нисэхийн олон улсын өдөр тохиож байна.
  3. 1998 онд Канадын алдарт төгөлдөр хуурч Tony Yike Yang мэндэлжээ.
  4. 1988 онд Арменд 6.8 баллын хүчтэй газар хөдлөлт болж, 25.000 гаруй хүн амь насаа алдаж, 30.000 шархдаж, 500 мянган хүн гэр оронгүй болж байжээ.
  5. 2015 онд Японы сансрын хөлөг “Akatsuki” Сугар гаригийн орбитод нэвтрэн оржээ.
0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.