Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Авлигаас урьдчилан сэргийлэх нээлттэй мэдээллийн сан бүхий цахим хуудасны 2.0 хувилбарыг танилцууллаа

Авлигатай тэмцэх газар “Бодлогод залуусын хяналт” ТББ-тай хамтран авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны хүрээнд мэдээллийн ил тод, хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэх зорилгоор нээлттэй мэдээллийн сан бүхий www.opendatalab.mn цахим хуудасны 2.0 хувилбарыг ажиллуулахаар олон нийтэд танилцуулж эхэллээ.

Цахим хуудасны нээлтийг 2021 оны арванхоёрдугаар сарын 6-ны өдөр “Дата эрх чөлөө: Мэдэх эрх” сэдэвт үзэсгэлэнгээр хийв. Нээлтэд Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Д.Дуламсүрэн, “Нээлттэй нийгэм форум”-ын захирал П.Эрдэнэжаргал, “Бодлогод залуусын хяналт” ТББ-ын Удирдах зөвлөлийн дарга  Т.Энхжаргал нар оролцож, авлигыг бууруулахад иргэдийн оролцоо, нээлттэй өгөгдлийн ач холбогдол, тэдгээрийг хэрхэн ашиглах талаар үг хэлж, мэдээлэл танилцуулав.

Иргэдийн мэдэх эрхийг хангах, улмаар төрийн байгууллага, албан тушаалтны үйл ажиллагааг хянах, тэдний оролцоог бүрдүүлэхийн тулд төрийн байгууллагуудаас бэлтгэн гаргасан мэдээллийг нэгтгэж, ойлгомжтой бөгөөд хүртээмжтэй хэлбэрээр түгээх нь авлигаас урьдчилан сэргийлэх ажлын нэгэн чухал хөшүүрэг болдог.

www.opendatalab.mn системд төрийн байгууллагуудын шилэн дансны цахим хуудас, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэл, төрийн худалдан авах ажиллагааны цахим систем, албан тушаалтнуудын ХОМ-ийн сан, уул уурхайн лиценз эзэмшигчдийн мэдээлэл, сонгуулийн нэр дэвшигч болон үр дүнгийн талаарх мэдээллүүдийг багтаажээ.

Авлигын эсрэг олон улсын өдрийг тохиолдуулан зохион байгуулж байгаа “Дата эрх чөлөө: Мэдэх эрх” үзэсгэлэн энэ сарын 10-ны өдрийг дуустал “BlueMon” барилгын нэгдүгээр давхрын үзэсгэлэнгийн танхимд үргэлжилнэ.   

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.