Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Энэ онд 80 км төмөр замд их засвар хийжээ

Зам тээврийн салбарт 2021 онд хийгдсэн онцлох бүтээн байгуулалтын ажлаас танилцуулж байна 

     Монгол Улсын нийт ачаа тээврийн 70 гаруй хувийг төмөр замаар тээвэрлэдэг. Тиймээс “Улаанбаатар төмөр зам” ХНН тээх, нэвтрүүлэх хүчин чадлаа нэмэгдүүлэхэд онцгой анхаарч 2021 онд гол замдаа 80 километр их засварын ажил хийж, 7 өртөө зөрлөгийн замыг өргөтгөж,  алсын автомат удирдлагатай 1 зөрлөгийг шинээр байгуулсан талаар ЗТХЯ-аас мэдээллээ. Энэхүү замын их засварын ажлын хүрээнд Толгойт-Амгалан хоорондын 17 км замыг, мөн Замын-Үүдээс улсын хил хүртэлх 3,3 км замыг шинэчлэх ажил багтсан гэнэ. 2021 онд нийтдээ 80 км замын их засварын ажил хийгдсэнээр УБТЗ-ын нэвтрүүлэх хүчин чадал өсч, хөдөлгөөний аюулгүй байдал хангагдаж, төмөр замын тасралтгүй, найдвартай байдал улам сайжирч байгаа талаар албаныхан мэдээллээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

7 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

7 thoughts on “Энэ онд 80 км төмөр замд их засвар хийжээ