Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ю.Цэдэнбалыг албан ёсоор цагаатгасан шүүхийн шийдвэр гарлаа

Монголын төрийг 44 жил жолоодсон Юмжаагийн Цэдэнбалыг хэлмэгдсэнд тооцож, цагаатгасан шүүхийн тогтоолыг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн шүүхээс “Эрдэм судлалын Ю.Цэдэнбал академи”-д өнөөдөр гардуулан өгөв.

Уг тогтоолыг “Эрдэм судлалын-Ю.Цэдэнбал академи”-ийн ТУЗ-ийн дарга, Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар, Ардын багш, Академич, шинжлэх ухааны доктор профессор Ч.Авдай, Гүйцэтгэх захирал Ш.Хишигсүрэн болон тус академийн хамт хүлээн авлаа.

Энэ үеэр хуульч Ц.Шаравдорж хэлэхдээ, “Ю.Цэдэнбал гуайн амьдрал үйлсийг монголчууд мэднэ. Харамсалтай нь амьдралынхаа сүүлийн он жилүүдийг хэлмэгдэлтэд өнгөрүүлсэн. Энэ асуудлыг хэлэлцээд Монгол Улсын шүүх цагаатгалаа. Энэ хэзээ нэгэн цагт болох байсан. Энэ хүн маш даруу, маш энгийн, өөртөө авъя, идье гэсэн санаагүй байсан. Түүний үйлс, замналыг монголчууд мартаж болохгүй” хэмээлээ.

Эргэн сануулахад Ю.Цэдэнбал агсныг хэлмэгдсэнд тооцуулж, цагаатгуулах тухай нэхэмжлэл бүхий иргэний хэргийг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2021 оны аравдугаар сарын 5-ны өдөр хянан хэлэлцэж, улмаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тухай Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас мэдээлж байсан юм.

Өөрөөр хэлбэл, Ю.Цэдэнбал, түүний гэргий А.Филатова нарыг цаг хугацааны хувьд түүх цагаатгасан боловч албан ёсоор шүүхийн шийдвэр гарч цагаатгасан баримт бичиг гараагүй байжээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

13 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

13 thoughts on “Ю.Цэдэнбалыг албан ёсоор цагаатгасан шүүхийн шийдвэр гарлаа