Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Б.Оюунгэрэл: 13 настай Монгол охины хэрэгт хамгийн их анхаарах хэрэгтэй газар бол ЭСЯ

 МАН-ын Их хурлын үеэр Эмэгтэйчүүдийн холбооны Ерөнхийлөгч Б.Оюунгэрэл БНСУ-ын сурагчдад зургаан цагийн турш “яргалуулсан” 13 настай Монгол охины асуудлаар байр сууриа илэрхийллээ. Тодруулбал, тэрбээр

“БНСУ-д 50 мянган Монгол иргэн ажиллаж, 3000 хүүхэд цэцэрлэг, сургуульд сурдаг. Эдгээр хүмүүс ялгаварлан гадуурхагдаж, хүчирхийлэлд өртөх тохиолдол элбэг гэдгийг тэнд амьдардаг эмэгтэйчүүд мэдээлж буй. Тиймээс бид БНСУ дахь Монголын элчин сайдын яаманд  “13 настай Монгол охины асуудлаар зогсохгүй, тэнд байгаа олон хүүхдийн эрх ашгийг хамгаалахад анхаарна уу” гэх утгатай шаардлага хүргүүлсэн. Монголын эмэгтэйчүүдийн холбоо шүгэл үлээж, шаардлага хүргүүлж, сургалт явуулах зэрэг үүрэгтэй учир энэ асуудалд хамгийн их анхаарах хэрэгтэй газар бол ЭСЯ” гэв.

1
ТэнэглэлТэнэглэл
0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.