Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Л.Энх-Амгалан: Цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг түр зогсоох гурван үндсэн шаардлага бий

Цэцэрлэгийн үйл ажиллагааг түр хугацаанд зогсоох эсэх талаар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан өнөөдөр мэдээллээ.

Тэрбээр хэлэхдээ, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр хугацаанд зогсоох гурван үндсэн шаардлага бий. Үүнд:

1. Иргэдийн нэмэлт тунд хамрагдах нь бага байна. Есдүгээр сарын 1-нээс хойш хүүхдийн өвчлөлийн дийлэнх нь гэр бүлийн орчноос үүдэлтэй байна. Иймээс асран хамгаалагч нь дархлаа сэргээх тунд нэмэлт тундаа хамрагдах шаардлагатай.

2. Томуугийн дэгдэлт эхэлж байна. Энэ жил томуугийн вирус мутацлагдаж, шууд хатгалгаа болж хүндэрч байгаа учраас дэгдэлтийн нэг сарын хугацаанд түр зогсоох нь зүйтэй гэж эрүүл мэндийн байгууллагаас зөвлөж байгаа. Одоогийн байдлаар хүүхдийн өвчлөл өмнөх сараас 10 хувиар өссөн, эмнэлгийн хүүхдийн орны ачаалал нэмэгдсэн байгаа.

3. Ерөнхий боловсролын сургуулийн амралт эхлэхэд цэцэрлэгийн ирц 60-70 хувь буурдаг. Есдүгээр сарын 1-нээс 4-5 настнуудыг авахад ирц 50-60 хувьтай байгаа. Энэ ирц дахин унах эрсдэлтэй” гэсэн юм.

Иймд “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн цэцэрлэг, асаргаа сувилгаа шаардлагатай хүүхдүүдийн тусгай цэцэрлэг, мөн хүүхдээ харах боломжгүй эцэг, эхчүүд хүүхдээ өгөх шаардлагатай болбол дундын буюу холимог ангийг нээх шаардлага үүсэж магадгүй. Бүгдийг нь 100 хувь хаана гэсэн үг биш. Хэрэв ингэвэл хувийн цэцэрлэгүүд ажиллах боломжтой” гэлээ.

2
Зөв, гоёЗөв, гоё
1
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.