Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Омикроноос ханиадны вирус илэрлээ

Коронавирусийн шинэ омикрон хэлбэр нь өөр вирусийн генийн материалаас өөрийн нэг мутацыг авсан байж болзошгүй гэж судлаачид үзэж байна. Генийн эл дараалал коронавирусийн өмнөх хувилбаруудад байдаггүй ч бусад олон вирус, тэдгээрийн дотор ханиад үүсгэдэгт, түүнчлэн хүний генд бий гэнэ.

Ханиадны вирус илэрснээс үзвэл омикрон нь “илүү хүнлэг” харагдаж магадгүй гэж судалгааг явуулсан “Nference” компанийн мэргэжилтнүүд үзэж байна. Энэ нь вирус илүү амархан тархаж, хөнгөн буюу шинж тэмдэггүй өвчин үүсгэдэг байж болзошгүй тухай “Reuters” агентлаг мэдээлэв. Гэхдээ эрдэмтэд омикроныг бусад хэлбэрүүдээс илүү халдвартай, хүндрэл үүсгэдэг, эсэхийг хараахан эцэслэн тогтоогоогүй байна.

Үүний зэрэгцээ омикроны тархалтаас болж цар тахал зогсож магадгүй гэж ОХУ-ын “Гамалея” төвийн вирус судлаач Анатолий Альштейн үзжээ. Уг хэлбэрийн халдвар өвчтөнд хөнгөн илэрч байгааг тэрбээр тэмдэглэв.

Өмнөд Африкийн Халдварт өвчин судлалын үндэсний хүрээлэнгээс өнгөрсөн сарын 8-нд коронавирусийн шинэ хэлбэр болох омикроныг илрүүлснээ мэдээлсэн. Тус улсын Гуатенж мужид нь илэрсэн шинэ хэлбэр Хонконг болон Африкийн хэд хэдэн оронд мөн илэрч, дараа нь Австрали, Британи, Герман, Израил, Испани, Итали, Нидерланд, Португал, Чех, Швед болон бусад оронд бүртгэгдсэн билээ.

6
ТэнэглэлТэнэглэл
4
БурууБуруу
3
ГайхмаарГайхмаар
3
ХарамсалтайХарамсалтай
2
Зөв, гоёЗөв, гоё
2
Хөөрхөн юмХөөрхөн юм
1
Савж уналааСавж уналаа
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.