Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Индонезийн аврагчид нуранги дороос 10 хүн аварчээ

Ява аралд Семеру галт уул оргилсны дараа нуранги доороос Индонезийн аврагчид 10 хүнийг авран, нүүлгэн шилжүүлсэн тухай “Reu¬ters” агентлаг мэдээллээ. Байгалийн гамшгийн уршгийг арилгах үндэсний агентлагийн төлөөлөгч хэлснээс үзвэл өнгөрсөн бямба гарагт галт уул хүчтэй идэвхэжсэний улмаас 13 хүний амь эрсдэж, 40 гаруй оршин суугч түлэгдсэний тал нь эмнэлэгт хэвтжээ. Мөн хэд хэдэн айлын байшин элс, шавар, үнсэнд дарагдсан байна.

Семеру нь Ява арлын хамгийн өндөр оргил бөгөөд Индонезийн нутаг дэвсгэр дэх идэвхтэй 130 орчим галт уулын тоонд багтдаг. Далайн түвшнээс дээш 3676 метр өндөр Семеру галт уул үүнээс өмнө өнгөрсөн нэгдүгээр сард оргилоход азаар хүний амь эрсдээгүй.

Энэ удаа оргилох үеэр 15 км өндөр үнсэн багана үүсэж, тус улсын эрх баригчид тус бүс нутгийн оршин суугчдыг нүүлгэн шилжүүлжээ. Тэнгэр, нар үзэгдэхгүй болсон гэж иргэд ярьсан байна. Галт уулын үнсэн үүл 15 км өндөрт үүссэнийг Ява арал дээгүүр нислэг үйлддэг компаниуд анхааруулсан байна. Үнс, нурам галт уулын оргилоос баруун өмнө зүгт хийсэж буй тухай Австралийн Дарвин галт уулын үнсний талаар зөвлөх төвөөс мэдэгджээ. Тус төв нь агаарын тээврийн компаниудтай байнгын холбоотой байж, галт уулын үнсний байршил, хөдөлгөөнийг мэдээлдэг.

Галт уулын үнс онгоцны хөдөлгүүрийн хүйтэн хэсгүүд орчимд бөөгнөж, хатуурах үед хөдөлгүүр зогсох, эсвэл нислэгийн явцад эвдрэл үүсгэх эрсдэлтэй. Мөн үнс нь нисгэгчийн бүхээгийн үзэгдэх орчныг хязгаарлаж, онгоц доторх агаарын чанарт нөлөөлдөг тул зорчигчид хүчилтөрөгчийн баг хэрэглэх шаардлагатай болдог.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.