Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаяр Финландын уралдаанд тэргүүлэв

Хөгжмийн зохиолч, СУИС-ийн багш Ш.Өлзийбаяр Финланд улсад болсон хөгжмийн зохиолчдын олон улсын “JS fest 2021” уралдааны гоцлол, найрал хөгжим, цөөхүүл бүтээлийн ангилалд төгөлдөр хуур, найрал хөгжимд зориулсан концерт, “286-р галт тэрэг” симфони зураглал зэрэг бүтээлээрээ оролцож тэргүүн байр эзэлжээ. Дуулаач, найрал дуу, дан хөгжим, цахилгаан болон компьютерын бүтээл гэсэн төрлөөр явуулдаг уг наадам-уралдааныг ес дэх жилдээ Турку хотод зохион байгуулсан аж.

Хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаяр олон улсын тавцанд зургаа дахь удаагийн шагналаа хүртсэн нь энэ юм. 2010 оноос хойш Итали, Франц, ОХУ-д болсон уралдаанд тэргүүн, дэд, гутгаар байр эзэлж байв. Түүний урын санд дан хөгжмийн бүтээл жинтэй байр суурь эзэлдэг. Монгол үндэсний бүхий л зэмсэгт зориулж концерт бичсэн. Морин хуур, симфони найрал хөгжимд зориулсан тав, харин ятгын хоёр концерттой.

Бэлтгэсэн Р.Оюунаа

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

8 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

8 thoughts on “Хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаяр Финландын уралдаанд тэргүүлэв