Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Зам тээврийн ослын улмаас амралтын өдрүүдэд 3 хүн энджээ

Улсын хэмжээнд энэ сарын 4-5-ны өдрүүдэд Тээврийн цагдаагийн албанд нийтдээ 493 зам тээврийн ослын дуудлага иржээ.

Үүнээс нийслэлд явган зорчигчийг мөргөсөн хэрэг 7 гарч, ослын улмаас 6 хүн гэмтэж, 1 хүн энджээ. Мөргөлдөх хэлбэрээр 1 осол бүртгэгдэж, 4 хүн гэмтсэн бол үл хөдлөх зүйл мөргөх хэлбэрээр 3 осол бүртгэгдэж, 3 хүн  гэмтсэн байна.

Харин орон нутагт онхолдох хэлбэрээр 4 осол бүртгэгдэж,  6 хүн гэмтэж, 2 хүн энджээ. Мөргөлдөх хэлбэрээр 1 осол бүртгэгдэж, 1 хүн гэмтэж, 1 хүний амь хохирсон бол мөргөх хэлбэрээр 1 осол бүртгэгдэж, 3 хүн гэмтсэн байна.

Явган зорчигч нар бараан өнгийн хувцас өмсөж хөдөлгөөнд оролцох үед үзэгдэл муудсанаас автомашинд мөргүүлэх осол ихээр гарсаар байгаа аж.

Мөн хугацаанд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 216 зөрчил бүртгэгдсэний нийслэлд 165, орон нутагт 51  зөрчил гарчээ.

Согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн, жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

6 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

6 thoughts on “Зам тээврийн ослын улмаас амралтын өдрүүдэд 3 хүн энджээ