Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хилээр нэвтрэхийг хориглосон улсын жагсаалтад Нигери улсыг нэмлээ

Улсын онцгой комиссоос коронавирусийн шинэ хувилбар Омикроны эрсдлээс иргэдийн эрүүл мэндийг хамгаалах ажлын хүрээнд Өмнөд Африк, Ботсвана, Эсватини, Лесото, Намиби, Замби, Ангол, Малави, Мозамбик, Зимбабие зэрэг улсын иргэдийг эх орондоо нэвтрүүлэхгүй байхаар шийдвэрлэсэн. Хилээр нэвтрэхиийг хориглосон улсын жагсаалтад Нигери улсыг нэмжээ.

Энэхүү хориг нь сүүлийн 14 хоногийн хугацаанд дээрх улсад зорчиж, дамжин өнгөрсөн бүх аялагчдад хамаарах бөгөөд 2021 оны  11-р сарын 27-ны шөнө дундаас хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн юм. Дээр нэр дурьдсан улсаас буцаж ирсэн Монгол Улсын иргэд болон байнгын оршин суугчдад энэ хориг хамаарахгүй ч заавал байх ёстой дараах зөвлөмжийг дагаж мөрдөхийг УОК-оос анхаарууллаа.

Тодруулбал:

–        Ирэхээсээ өмнө 72 цагийн дотор “PCR”-ийн шинжилгээ өгөх,

–        Засгийн газрын тусгай зориулалтын байгууламжид ирснээс хойш 10 хоногийн хугацаанд хөл хорионд байх,

–        Тусгаарлалтын хугацаанд вакцин хийлгэснээс үл хамааран хоёр удаа шинжилгээ өгөх,

–        4-өөс доош насны хүүхдүүд PCR шинжилгээ өгөх шаардлагагүй боловч тусгаарлалтад заавал орох шаардлагатайг анхааруулжээ.

Бусад улсуудаас ирж байгаа Монгол Улсын иргэн ба бусад улсын иргэдэд тавигдах шаардлага өөрчлөгдөөгүй, хэвээр үргэжилж буй аж.

Үүнд:

-Вакцины бүрэн тунгийн гэрчилгээтэй байх,

-Сүүлийн 72 цагийн хугацаанд шинжилгээ өгөх,

-“PCR” шинжилгээний хариу сөрөг гарсан байх,

-Ирмэгцээ онгоцны буудал дээр шинжилгээ өгөх зэрэг шаардлагыг мөрдүүлж буй юм.

1
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

7 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

7 thoughts on “Хилээр нэвтрэхийг хориглосон улсын жагсаалтад Нигери улсыг нэмлээ