Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 345 зөрчил бүртгэгджээ

Тээврийн цагдаагийн албанд 11 дүгээр сарын 30-наас 12 дугаар сарын 2-ны хооронд  нийтдээ 1136 зам тээврийн ослын дуудлага иржээ.

Тодруулбал нийслэлд явган зорчигчийг мөргөсөн 5 осол гарсан байна. Ослын улмаас 5 хүн гэмтэж, 2 хүн энджээ. Мөн түүнчлэн бусдын үл хөдлөх хөрөнгийг мөргөсөн 1, хоёр машин хоорондоо мөргөлдсөн 1 осол гарч, 2 хүн гэмтсэн байна. Харин орон нутагт хоёр машин хоорондоо мөргөлдсөн осол 2 гарч, 2 хүн энджээ.

Мөн хугацаанд гудамж замд зохион байгуулсан хяналт, шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 345 зөрчил бүртгэгдсний нийслэлд 228, орон нутагт 117  зөрчлийг илрүүжээ.

Явган зорчигч нар бараан өнгийн хувцас өмсөж хөдөлгөөнд оролцох үед үзэгдэл муудснаас автомашинд мөргүүлэх осол ихээр гарч байна. Иймд аль болох явган хүний гарцаар гарах, тод өнгөтэй, гэрэл ойлгогчтой хувцас, хэрэглэл ашиглаж байхыг цагдаагийн байгууллагаас та бүхэнд зөвлөж байна.

Тээврийн цагдаагийн алба, Дүүрэг дэх цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсүүд долоо хоног бүр нэгдсэн хяналт шалгалтыг гудамж замд зохион байгуулж буй тул согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн, жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг анхааруулж байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.