Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ШӨХТГ: З.Төмөртөмөө явган хүний замын асуудлаа шийдэж өгөөч

Шудрага өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга Б.Бат-Эрдэнэ Хан уул дүүрэгт байдаг явган хүний нарийн замыг өргөтгөж өгөхийг Нийслэлийн Нийгмийн асуудал хариуцсан Засаг даргын орлогч Зундуйн Төмөртөмөөгөөс хүсжээ.

Энэ замыг шийдвэрлэхгүй их удаж байгаа аж. Автомашинтай зэрэгцэн цаг мөч бүр осол аюулд өртөх эрсдэлд олон жил болсон байна.

Энэ талаар ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ “ХУД нь шийдвэрлэх боломж, эрх мэдэл байдаггүй тухайд холбогдох албан тушаалтан мэдэгдсэн. Тиймээс Нийслэлийн Нийгмийн асуудал хариуцсан Засаг даргын орлогч Зундуйн Төмөртөмөө -д тулгаж барьсан бетонон ханыг нураалгах асуудлаар хандлаа.

Иргэн бүр Үндсэн хуулиар аюулгүй, эрүүл орчинд амьдрах эрхтэй. Үндсэн хуулийн заалтаа биелүүлж ард иргэдээ эрсдэлээс урьдчилан сэргийлж ажиллахыг төрийн шат шатны байгууллагуудад Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас хүсэж байна” гэсэн юм.

1
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

9 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

9 thoughts on “ШӨХТГ: З.Төмөртөмөө явган хүний замын асуудлаа шийдэж өгөөч