Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Цусаа бэлэглэх өдөр-81

Сар бүрийн 3-ны өдөр “Цусаа бэлэглэх өдөр” болдог уламжлал тогтжээ. 81 дэх удаагийн арга хэмжээг Монголын Донорын Холбоотой хамтран өнөөдөр зохион байгууллаа. Цагдаагийн ерөнхий газар, Дотоодын цэргийн их сургууль энэ удаагийн арга хэмжээнд идэвхи санаачлагатай оролцжээ.

Мөн энэ үеэр ЦССҮТ-ийн санаачлагаар зохион байгуулдаг сайн дурын, авлагагүй, цусны донорын эгнээг өргөжүүлэх, цусны донорын үйлсийг сурталчлах, алдаршуулж урамшуулах зорилгоор сар бүрийн 3 “Цусаа бэлэглэх өдөр” “Мөнгөн донор”-оор  “Хүндэт донор”  М.Энхбаяр, Ч. Гантулга нар, Хүрэл донор”-оор “Хүндэт донор” Б.Мөнх-Эрдэнэ, Н.Энхсайхан нар,“Бахархал 50” тэмдгээр “Хүндэт донор” Б. Буянтогтох,  “Бахархал 40” тэмдгээр “Хүндэт донор” Б. Хишигжаргал, ”Бахархал 30” тэмдгээр донор Д.Золбоо, ”Бахархал 20” тэмдэгээр донор Н. Дэнзэн нар тус тус тодорч шагнагдлаа. 

Болзол хангаж шагнагдсан доноруудад хамтран зохион байгуулагч Монголын Донорын Холбоо, мөн” Монос хүнс” ХК дархлаа дэмжих хүнсний бүтээгдэхүүний багц, энэ өдөр цусаа бэлэглэж буй цусны доноруудыг “Жем интернэшнл” ХХК өөрийн бүтээгдэхүүний дээжээр урамшуулж  хамтран ажиллалаа.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.