Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Аюулт үзэгдэл, ослын дуудлагын 20 орчим хувийг амиа хорлох оролдлого эзэлдэг”

Нийслэлийн аврагчид өндрөөс аврах ажиллагааны бэхэлгээний багаж шинээр хийв. Нийслэлийн хэмжээнд гарсан аюулт үзэгдэл, ослын дуудлагын 20 орчим хувийг өндрөөс аврах ажиллагааны дуудлага эзэлж байгаагаас ихэнх хувийг амиа хорлох оролдлого, цахилгаан шатанд гацах болон гэртээ түгжигдсэн дуудлага эзэлдэг байна.

Өндөр барилга, байгууламжаас олсоор аврах ажиллагааг зохион байгуулахад тухайн барилга байгууламжийн дотор хийц бүтэц болох цонх, хаалганаас хамгаалтын бэхэлгээ авахад хүндрэлтэй, аврах ажиллагаанд 2-оос дээш аврагч хамгаалалтанд үүрэг гүйцэтгэх шаардлага гардаг нь аврах ажиллагааг тактикийн алдаа дутагдалгүй явуулахад хугацаа шаарддаг аж.

Харин нийслэлийн Аврах ангийн аврагчид нэгдсэн менежментийн тогтолцоо бүрдүүлэх, Олон улсын ISO стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэнтэй холбогдуулан гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд дэвшилтэд техник технологи, иновацыг нэвтрүүлэх ажлын хүрээнд өндөр барилга байгууламжаас олс ашиглан аврах ажиллагаа явуулах үед ашиглагдах цонх хаалганы хамгаалалтын бэхэлгээний багажыг өөрсдийн нөөц боломжид тулгуурлан шинээр хийжээ.

Алба хаагчид тус багажийг гурван сарын хугацаанд өдөр тутмын дасгал сургууль хийхдээ олс, багаж шалгах зэргээр ачаа зүүж ашигласан бөгөөд туршилтаар тухайн багажны хийц бүтээцэд ямар нэгэн цууралт, гулзайлт зэрэг өөрчлөлт гараагүй байна. Туршилтаар бат бөх чанар, даацыг тодорхойлох, барилга байгууламжийн хийцэд багажийг богино хугацаанд байрлуулах, аврах ажиллагааны автомашинд тээвэрлэхэд овор хэмжээ бага, аврагч авч явахад хөнгөн, аврах ажиллагааг богионо хугацаанд шуурхай зохион байгуулахад хялбар зэрэг давуу талуудтай болсон байна.

Цаашид тус багажийг илүү боловсронгуй болгох, мэргэжлийн байгууллагаар ашиглаж болох талаар дүгнэлт, зөвлөмж авах, аврах ажиллагаанд нэвтрүүлэхээр зорьж байгаа аж. Тус багажыг БНСУ-д үйлдвэрлэгдэж стандартын байгууллагаар баталгаажсан “ТАSO” брэндийн ган турба /400-450МРа/ барилгын тулаасыг ашиглаж хийсэн бөгөөд бүтээгдэхүүний үзүүлэлт: Марк V2, үндсэн урт 1,2 м, тулах урт 1.2-2м, жин 15 кг юм.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.