Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ШУА-аас хүүхэд, багачуудыг шинжлэх ухаанч сэтгэлгээтэй болгох зорилгоор цуврал ном гаргажээ

Монгол Улсын Шинжлэх Ухааны Академиас 2015 оноос шинжлэх ухааны танин мэдэхүйн хялбаршуулсан цуврал номыг эрхлэн гаргаж өдгөө жил бүр 10 цуврал хэвлүүлж олон нийтийн хүртээл болгодог уламжлал тогтоод байна. 2020 онд 13 цуврал  бичиж, хэвлүүлсэн боловч  цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалаад олон нийтэд хүргэх, түгээх ажил хойшлогдоод байсан юм. Тиймээс 2020, 2021 оны нийт 27 цуврал номыг олон нийтэд танилцуулах арга хэмжээг ШУА, Нийслэлийн боловсролын газартай хамтран  өнөөдөр зохион байгууллаа.

Шинжлэх ухаан танин мэдэхүйн эдгээр цуврал бүтээлийг ШУА-ийн харьяа 14 хүрээлэнгийн эрдэмтэн судлаачид бичиж туурвидаг  бөгөөд Нийслэл болон орон нутгийн боловсролын газраар дамжуулан ЕБС болон бусад номын сангуудад үнэ төлбөргүй тараагддаг юм.

Өнөөдрийн нээлтийн үйл ажиллагаанд номын зохиогч эрдэмтэн судлаачид, НБГ-ын удирдлагууд, ЕБС-ийн багш сурагчдын төлөөлөл оролцож номны дээжсээс гардан авлаа.

Энэ үеэр ШУА-ийн Тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Чулуунбаатар хэлэхдээ “Өнөөдрийн арга хэмжээ бол Монгол улсад орчин цагийн шинжлэх ухааны байгууллага үүсч хөгжсний 100, ШУА-ийн 60 жилийн түүхт ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдаж байгаа цуврал ажлуудын нэг юм.

Өнөөдөр нээлтээ хийж буй Шинжлэх ухааны хялбаршуулсан 27 дэвтэр нь нийт иргэдийн соён гэгээрэлд зориулсан бүтээл юм. Бид сүүлийн 7 жилд Нийслэлийн боловсролын газартай хамтраад хэд хэдэн цогц арга хэмжээг зохион байгуулж тогтмолжуулаад явж байна.

Бүхэлдээ өсвөр залуу үеийг шинжлэх ухааны эрдэм мэдлэгт дуртай болгох, нийт өргөн олонд  эрдэм мэдлэгийг түгээж, соён гэгээрүүлэхэд зориулсан арга хэмжээ юм.   ШУА бол эрдэм мэдлэг түгээж, бүтээж олон нийтийг соён гэгээрүүлэх, үйлдвэрлэл практикт шинэ мэдлэг, шинэ технологи нэвтрүүлэх ажлыг нэгэн цогцоор авч  хэрэгжүүлэхийг  чармайн ажилладаг.

Өнөөдрийн нээлтээ хийж байгаа 27 цуврал бол шинжлэх ухааны тодорхой салбараар манай эрдэмтэн судлаачдын бичсэн шигшмэл бүтээлүүдийг  энгийн хялбаршуулсан, ойлгомжтой хэлбэрт оруулж  бүтээн туурвисан цувралууд байгаа. Энэ цувралыг бүтээх ажлыг зохион байгуулсан ажлын хамт олондоо,  хамтран оролцсон нийт зохиогч нартаа талархал илэрхийлье” гэлээ.

Нээлтийн үеэр Нийслэлийн боловсролын газрын дарга Ж.Гантулга “Шинжлэх ухаан, танин мэдэхүйн энэхүү цуврал нь хүүхэд багачуудын хүлээж авах түвшинд хялбаршуулж бичигдснээр онцлог бүтээл. Энэхүү цуврал нь хүүхэд, багачуудыг шинжлэх ухаанч сэтгэлгээтэй болж хөгжүүлэхэд ихээхэн хувь нэмрээ өгч байгаа гэж бид үнэлдэг” гэлэ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.