Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Сүүлийн 24 цагт 1136 зам тээврийн осол бүртгэгджээ

Тээврийн цагдаагийн албанд өчигдөр зам тээврийн ослын шинжтэй 1136 дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Тодруулбал,

Нийслэлд:

  • Явган зорчигч мөргөх хэлбэрээр 5 осол бүртгэгдэж,  5 хүн гэмтэж, 2 хүний амь хохирсон. 
  • Мөргөлдөх хэлбэрээр 1 осол бүртгэгдэж, 1 хүн гэмтсэн
  • Үл хөдлөх зүйл мөргөх хэлбэрээр 1 осол бүртгэгдэж, 1 хүн  гэмтсэн

Орон нутагт:

  • Онхолдох хэлбэрээр 2 осол бүртгэгдэж,  2 хүний амь хохирсон.

Мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 345 зөрчил бүртгэгдсэн байна.

Явган зорчигч нар бараан өнгийн хувцас өмсөж хөдөлгөөнд оролцох үед үзэгдэл муудснаас автомашинд мөргүүлэх осол ихээр гарч байна. Иймд аль болох явган хүний гарцаар гарах, тод өнгөтэй, гэрэл ойлгогчтой хувцас, хэрэглэл ашиглаж байхыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.