Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Орхоны хөндийд мөсний баяр болно

Монгол орныг олон улсад сурталчлах, тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой “Хуралдайн наадам, шонхрын баяр”-ыг нийслэлийн Аялал жуулчлалын газар өнгөрсөн жил зохион байгуулахад гадаад, дотоодын 15 мянга орчим жуулчин үзжээ. Үүнээс улбаалаад хоёр дахь удаагаа уг арга хэмжээг 2021 оны өвөл илүү өргөн хүрээнд зохион байгуулахаар төлөвлөсөн ч цар тахлын улмаас хойшлуулахаас аргагүйд хүрснийг дээрх газрынхан мэдээллээ. Харин ирэх амралтын өдөр өвлийн аялал жуулчлалын томоохон хоёр арга хэмжээ орон нутагт зэрэг болох нь. Тодруулбал, Баян- Өлгий аймгийн Бугат сумд “Бүргэдийн баяр”, Өвөрхангайн Бат-Өлзийд “Хархорум мөсний баяр-2021” болно. Шувуугаар ав хийлгэх өв соёлыг сурталчлах зорилготой “Бүргэдийн баяр”-ын тов, хөтөлбөр өнгөрсөн аравдугаар сард гарсан бол мөсний баярынх жуулчдад “гэнэтийн бэлэг” болов. БОАЖЯ, Өвөрхангай аймгийн ЗДТГ, “Дэлхийн өв-Орхон голын нүүдэлчид” холбоо хамтран Орхоны хөндийд зохион байгуулах арга хэмжээний үеэр мэргэжлийн тамирчид болон сонирхогчид хананд авиралт, мөсний шагайн харваагаар өрсөлдөх нь.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.