Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Монгол орны шувуудын цогц мэдээлэлтэй аппликэйшн бүтээв

МУИС, Монголын шувуу судлалын нийгэмлэг, “Монголиан паблишинг” аялал жуулчлал, маркетингийн компани хамтран хэрэгжүүлж буй “Монгол орны шувууд” төслийнхөө хүрээнд “Bubo” аппликэйшн бүтээжээ. Манай оронд бүртгэлтэй 515 зүйл шувууны зураг, шинжлэх ухааны нэршил, экологийн статус, зан төрх, тархалт, амьдрах орчин, үржлийн онцлог, хамгаалал зэрэг холбогдох бүх мэдээллийг багтаасан тус аппликэйшнийг судлаач, мэргэжилтнүүд бүрэн хэмжээний тайлбар тольтой дүйцэхүйц болсон гэж үнэлж байна. Мөн шувуу сонирхогч, мэргэжлийн судлаач, ажиглагч гээд ямар ч түвшний хүн ашиглах боломжтойгоороо онцлог, давуу талтай аж.

Жигүүртнүүдийн талаарх цогц мэдээллийг агуулсан Монголын анхны аппликэйшн танин мэдэхүйн төрөлжсөн цэстэйгээс гадна хэрэглэгчдэд зориулсан талбартай. Ажигласан, олж харсан шувуудынхаа талаар тэмдэглэл хөтлөх, зураг, дүрс бичлэгийг нь оруулж, “хэн” болохыг нь тодорхойлох боломжтой гэнэ. Эл аппликэйшнийг эхний ээлжид англи хэл дээрх хувилбараар хэрэглээнд нэвтрүүлсэн бөгөөд 2022 онд монгол хэлний сонголттой болгохоор төлөвлөжээ.

Бэлтгэсэн Ж.Мишээл

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.