Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хоёр дахь “Шидэт хайрцаг”-ийг гэр хороололд байршуулах болжээ

“Лантуун дохио” ТББ-ын тэргүүн Ч.Ганжавхлан, “Гал” брэндийг үүсгэн байгуулагч Б.Галбадрах, “Дүдү” сангийн тэргүүн Д.Мөнхтулга, “Хүний хөгжлийн оюуны чадвар төв” төрийн бус байгууллагыг үүсгэн байгуулагч, лектор Г.Мөнгөн тэргүүтэй залуус хамтран хүүхэд, залуусын хөгжлийг дэмжих зорилгоор “Шидэт хайрцаг” сайн дурын төсөл хэрэгжүүлж буй. Ачаа бараа хадгалах, тээвэрлэх зориулалтаар голдуу ашигладаг төмөр чингэлгийг тохижуулж, засаж чимэглэн, номын сан болгож, шаардлагатай газарт, хэрэгтэй хүмүүст хүргэх нь төслийн гол зорилго. Залуус хамгийн эхний шидэт хайрцаг бүхий номын санг Говь-Алтай аймгийн Тонхил сумын хүүхэд, залууст хүлээлгэн өгөөд сар ч болоогүй хоёр дахиа “үйлдвэрлэж” эхэлжээ. Тодруулбал, хоёр дахь чингэлгэн номын санг тохижуулах ажилд “Пицца хат” брэнд дэмжлэг үзүүлж, гар нийлэхээр болсон байна. Үүнийг шинэ жилээс өмнө дуусгаж, нийслэлийн гэр хороололд байршуулахаар төлөвлөсөн аж. “Шидэт хайрцаг” төслийн гол ач холбогдол нь хүүхдүүдийг унших дадалд сургах, номын соёлыг түгээх юм.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.