Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Монголын сагсан бөмбөгийн баг универсиад наадамд өрсөлдөнө

БНХАУ-ын Чөндү хотод ирэх жилийн зургадугаар сарын 26-наас долдугаар сарын 6-нд зохион байгуулах дэлхийн оюутны спортын зуны универсиад наадамд шилдэг 24 баг оролцоно. Эрэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн багийн жагсаалтад Европоос 13, Ази тивээс таван улсын баг өрсөлдөх эрх авсны нэг нь Монгол. Тэмцээнд оролцогч орнууд дөрвөн хэсэгт хуваагдан, зургаан багтай тоглоно. Багуудын сугалаа ирэх хоёрдугаар сарын 28-нд тус хотод наадамд оролцох төлөөлөгчдийн ахлагч нарын хурлын үеэр болох аж. Өмнө нь манай баг тамирчид 2013 онд Казаньд болоход 16, 2015 онд өмнөд хөршийн Гуанжоу мужид 17 дугаар байрт шалгарч байв. Тус наадамд гурав дахь удаагаа өрсөлдөх Монголын шигшээ багийг оюутны спортын V их наадамд шилдэг тоглолт үзүүлсэн тамирчдаар бүрдүүлжээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.