Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

32 тонн шатахуун ачсан машин нуурт живжээ

Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Тосон багийн нутаг дахь Дөрөлж хэмээх нуурт шатахуун ачсан автомашин живсэн осол энэ сарын 1-ний орой гарчээ. Нуйурын мөс цөмөрснөөс болж осол гарсан аж. Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлснээр уг автомашин нь “Хово” загварынх бөгөөд 32 тонн шатахуун ачсан, чиргүүлтэй, Мөрөн сумаас Цагаан-Уулыг чиглэн явж байжээ. Автомашины жолооч 45 настай иргэнийг онцгой байдлын байгууллагын алба хаагчид уржигдар орой аварсан байна. Харин автомашиныг нуураас гаргах ажиллагааг өчигдрөөс эхлүүлжээ. Энэ талаар аймгийн Онцгой байдлын газрынхнаас тодруулахад “Машинд ачиж явсан шатахуун одоогоор нуурт асгараагүй. Битүүмжлэл нь сайн байна. Цагаан-Уул сум дахь Гал түймэр унтраах, аврах 73 дугаар ангийн алба хаагчид газар дээр нь ажиллаж байна. Юуны өмнө шатахууныг зөөн, өөр тээврийн хэрэгсэлд шилжүүлэхээр аймгийн холбогдох албаныхан өнөөдөр (өчигдөр) өглөө Цагаан-Уул сум руу явсан. Шатахууныг юүлсний дараа тээврийн хэрэгслийг нуураас татан гаргана” гэв.

Ташрамд дурдахад, энэ он гарснаас хойш гол, нуурын мөс цөмөрсөн 13 осол гарч, гурван хүн амиа алдсан байна. Өдгөө манай орны ихэнх гол, нуур битүү мөсөн бүрхүүлтэй болжээ. Гэсэн ч мөсний зузаан нь олон жилийн дундаж болон өнгөрсөн оны мөн үеийнхээс 5-35 см-ээр нимгэн байгааг Онцгой байдлын ерөнхий газраас сэрэмжлүүлэв. Өөрөөр хэлбэл, гол, нуурын мөсний даац нь тээврийн хэрэгсэл явах хэмжээнд хүрч бэхжээгүй байгааг анхаарууллаа.

Бэлтгэсэн Ж.Мишээл

1
Савж уналааСавж уналаа
1
ТэнэглэлТэнэглэл
0
Зөв, гоёЗөв, гоё
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.