Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хархоринд хүндэтгэлийн хуралдаан хийх нь

Монгол Улс үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жилийн ой энэ онд тохиож буй. Хоёр зуу гаруй жил үргэлжилсэн Манж чин гүрний ноёрхлыг халсан, 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгал нь Монголын ард түмний түүхийн онцгой хуудас, хойч үе нь бахархан дурсах түүхт үйл явдал билээ. Иймд энэ сарын 29-нд Их Монгол Улсын нийслэл Хархорум хот оршиж байсан Өвөрхангай аймгийн Хархорин сумд хүндэтгэлийн хуралдаан зарлан хуралдуулах гэнэ.

Цар тахлаас улбаалж хүндэтгэлийн хуралдааныг хязгаарлагдмал хүрээнд хийж, гадаад, дотоодын зочид, төлөөлөгчдийг цахимаар оролцуулах юм байна. УИХ-ын гишүүд хүндэтгэлийн чуулганаас гадна Монгол нутагт оршин байсан үе үеийн эзэнт гүрний нийслэл хотууд төвлөрч, өрнө, дорныг холбосон худалдаа, зам харилцаа, соёл, эдийн засгийн төв болж байсан Орхоны хөндийн хөгжлийн асуудлаарх хэлэлцүүлэгт оролцох аж. Хуралдааныг МҮОНТ орон даяар шууд дамжуулахаар төлөвлөжээ.

Бэлтгэсэн У.Наран

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.