Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Монгол банкаас 70 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг банкуудад хуваарилжээ

Орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөрийн хүрээнд 2021 оны эхний 10 сарын эцсийн байдлаар Монголбанк болон банкуудын эх үүсвэрээр нийт 868.5 тэрбум төгрөгийн зээлийг 11.5 мянган өрхөд олгоод байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 2.3 дахин өссөн дүн юм.

(Дүрслэл 1).

Өнгөрсөн 4 жилд ипотекийн хөтөлбөрийн хүрээнд сард дунджаар 32.6 тэрбум төгрөгийн зээлийг олгож байсан бол 2021 онд сард дунджаар 84.4 тэрбум төгрөгийн зээлийг олгосон нь 2.2 дахин өндөр үзүүлэлт байлаа (Дүрслэл 1).

Түүнчлэн, 2021 оны 11 болон 12 дугаар саруудад нийт Монголбанкнаас 70 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг банкуудад хуваарилж, холбогдох гэрээний дагуу банкууд өөрийн эх үүсвэрээр 46.7 тэрбум төгрөгийг нэмж, нийт 11 болон 12 дугаар сард 116.7 тэрбум төгрөгийн ипотекийн хөтөлбөрийн зээлийг олгохоор болжээ.

Мөн нэг талаас хөтөлбөрийн ач холбогдолыг харгалзан үзэж, нөгөө талаас холбогдох эрх зүйн баримт бичгийн дагуу Монголбанкнаас хөтөлбөрийг 2023 онд багтаан Засгийн газарт шат дараатай шилжүүлэх бэлтгэл ажлыг хангаж байгаа бөгөөд энэ хугацаанд хөтөлбөрийн тасралтгүй байдлыг хангаж ажиллах юм.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.