Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Барилга хүлээн авах комиссын албан тушаалтнуудыг хахууль авсан хэрэгт саатууллаа

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар (НМХГ)-ын албан тушаалтнууд эрх мэдлээ урвуулж, хээл хахууль авсан хэрэгт ар араасаа холбогдож байна. Тус газрын Тамгын газрын дарга М.Баянмөнхийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн уржигдар орой хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд албадан саатууллаа. Үүнээс өмнө НМХГ-ын Байгаль орчин, уул уурхайн хяналтын хэлтсийн дарга Ж.Ганзоригийг АТГ-ынхан цагдан хорьж АТГ-ынхан шалгаж эхэлсэн билээ. Түүнийг эрх мэдэл, албан тушаалаа урвуулж, аж ахуйн нэгжүүдийн удирдлагыг хясан боогдуулах замаар өөрийн болон хамаарал бүхий хүмүүсийнхээ өмсөх хувцсыг дарамталж авхуулдаг байсан гэх хэрэгт буруутгаж байгаа билээ. Түүнчлэн бусдыг дарамтлан Богд хан уулын дархан цаазат бүсэд хамаарах Арцатын аманд газар эзэмших эрхийн хугацаа дууссан, хүчингүй болсон нэг га газрыг 1.6 тэрбум төгрөгөөр үнэлж борлуулснаас гадна тусгай хамгаалалттай нутагт өөр нэлээд том хэмжээний га талбайг өндөр үнээр борлуулсан хэрэгт шалгаж буй.

Тэгвэл НМХГ-ын Тамгын газрын дарга М.Баянмөнхийн тухайд нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газрын Барилга, байгууламжийн хяналтын хэлтсийн дарга Д.Жүрмэддоржтой хамт бусдаас их хэмжээний хахууль төгрөг болон ам.доллароор авсан хэрэгт холбогджээ. Тэд Барилга, байгууламж ашиглалтад оруулах комисст хамт багтаж, нэгэн барилгыг ашиглалтад хүлээн авахдаа ийнхүү албан тушаалаа урвуулж, халаасаа түнтийлгэсэн хэмээн буруутгагдаж байна. Өдгөө мөрдөж буй хуульд их хэмжээний мөнгө гэдгийг 50 сая төгрөгөөс дээш хэмээн үзэж буй. Тэгэхээр дээрх хоёр хүний нэгийнх нь авсан хахуулийн хэмжээ уг мөнгөн дүнгээс өндөр байх боломжтой аж.

Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газрын Барилга, байгууламжийн хяналтын хэлтсийн дарга Д.Жүрмэддоржийн талаар өмнө нь иргэд “Тамга даралгүй найман сарын турш чирэгдүүлж, хясан боогдуулж хоёр өрөө байр, 60 сая төгрөгийн хахууль нэхсэн” хэмээн гомдол гаргаж, АТГ-ынхан шалгасан ч гэм буруутай нь хангалттай нотлогдоогүй гэдэг. Харин энэ удаа НМХГ-ын Тамгын газрын дарга М.Баянмөнх, Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газрын Барилга, байгууламжийн хяналтын хэлтсийн дарга Д.Жүрмэддорж нарт холбогдох хэргийг хэрхэн шийдвэрлэхийг харах үлдлээ. Уг нь Засгийн газраас авлигатай тэмцэх ажлын хэсэг байгуулан ажиллаж буйн үр дүнд төрийн бүх шатанд хүнд суртал гаргаж, чирэгдэл учруулан бусдаас хахууль нэхэж авдаг албан тушаалтнуудыг илрүүлэн хуулийн хариуцлага хүлээлгэсээр байгаа билээ.

Бэлтгэсэн Г.Равжаа

2
ХарамсалтайХарамсалтай
1
Савж уналааСавж уналаа
1
ТэнэглэлТэнэглэл
0
Зөв, гоёЗөв, гоё
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

10 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

10 thoughts on “Барилга хүлээн авах комиссын албан тушаалтнуудыг хахууль авсан хэрэгт саатууллаа

  • Иргэн says:

    Жүрмэддорж ч авдаг нь авдаг шүү

  • bi says:

    bugd l avdiim bish u es yum shig l

  • Иргэн says:

    Энэ хотын стандарт гэж эрх зүйн чадамжгүй газарт их асуудал бий. Хууль журмаас гадуур юм нэхээд зүтгээд байх юм байна лээ

  • Иргэн says:

    Үнэн шалгаад арга хэмжээ авдаг бол сайн л байна. Гэвч удахгүй худал мэдээлэл гээд л хэрэгсэхгүй болсон байдаг. Ер нь бол нэг барилга улсын комисст өгөхөд доороосоо дээшээ бүх л хүмүүс нь гарын үсэгээ үнэлсэн байдаг юм байна лээ шүү. Хамгийн үнэтэй нь тэр Жүрмэддорж.

  • Anonymous says:

    Жүрмэддордж болон НМХГ-ын дэд бүтцийн хэлтсээс Улсын комиссын бүрэлдэхүүнд ажиллаж ордог нөхдүүд барилгын норм, стандарт хангаагүй орон сууцыг хүлээн авч, захиалагч болон оршин суугчдыг хохироосоор байна. Балкон цутгаж, фундаам цутгаж, обои нааж чаддаггүй барилгын компанийнханаас хахууль авч чанаргүй орон сууцыг хүлээж авч байна.

  • Zochin says:

    Bayn munh n Harilzaa holboonii gazriin darga Chinzoriig.Undesnii duu bujgiin chuulgin darga Tsogtgereliin nariin dvv bhaa.
    Notoi humus.

  • Anonymous says:

    darga erdenchuuluun gedeg avgaig bariaagui bj dood garuudiig ni barih hereg bn uu ter avgain ajild avch tomilson huuus

  • Anonymous says:

    erdenechuluun yamar hamaa bnaa

  • Georgeerock says:

    stromectolr ivermectin 10 ml
    abjdid

  • DavidVek says:

    ivermectin where to buy for humans stromectol tablets – ivermectin 250ml
    https://stromectol1st.com/# ivermectin 50 mg
    stromectol online pharmacy stromectol for sale ivermectin cream canada cost