Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 15 зүйл: Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийг хамгаалах олон улсын өдөр

Өнөөдөр гадаа 4 хэм хүйтэн байна. Цаг агаар, зурхай, валютын ханш гээд таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.

12 дугаар сарын 03-ны өдөр

Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:

  1. Өнөөдөр бол жилийн 336 дахь өдөр бөгөөд он дуусахад 29 хоног үлдлээ.
  2. Цаг агаар өдөртөө 4 хэмийн хүйтэн бол шөнөдөө 20 хэм хүйтэн байх нь ээ. 
  3. Билгийн тооллын 29, онгоц одтой хөхөгчин тахиа өдөр. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, зэрэг дэв дэвших, лусыг тахих, хагалгаа хийлгэх, буг дарах, газрын ам бооход сайн. Мод суулгах, нарийн зөвөлгөөн хийх, сэтгэлд сэвтэй газар очих, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.
  4. “Уран уургач” валют арилжааны төвд ам.долларын авах ханш 2,850.00 төгрөг, зарах нь 2853.00 төгрөг байна. Харин рублийн авах ханш 38.80, зарах ханш 39.30, юанийн авах ханш 447.50, зарах ханш 448.50, вонийн авах ханш 2.41, зарах ханш 2.42 төгрөг байна.

Өнөөдөр болох онцлох үйл явдлууд: 

  1. 9:00 цагт ДЭМБ-аас МонПЕН төслийн хүрээнд халдварт бус өвчин, зүрх судасны өвчнөөс сэргийлэх, хянахад нэн шаардлагатай 630 гаруй сая төгрөгийн үнэ бүхий, 11 нэр төрлийн тоног төхөөрөмжийг ЭМЯ-нд хүлээлгэн өгнө. УТАС: 91118403, 99741854
  2. 09.00 цагт МУИС-ийн 5-р байранд, Монгол Улс дипломатчидаа дотооддоо бэлдэж эхэлсний 30 жилийн ойн үйл ажиллагааг нээнэ. Утас: 91029777
  3. 9:30 цагт Япон Улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Х.Кобаяши Монгол улсын ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэгт “Ковид-19 цар тахалтай тэмцэх Япон улсын ЗГ-ын яаралтай буцалтгүй тусламжийн хөтөлбөр”-ийн хүрээнд нийлүүлэгдэх Ковид 19-н түргэвчилсэн оношлуурын дээжийг гардуулан өгнө.
  4. 11.00 цагт Эрүүл мэндийн яамнаас КОВИД-19 өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл хийнэ.
  5. 12.00 цагт ТЦА-аас Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслүүдийн техникийн бүрэн бүтэн байдал, улсын дугаарын бүртгэл зэрэгт хяналт шалгалт хийнэ.

Энэ өдөр дэлхийн түүхэнд: 

  1. Өнөөдөр Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийг хамгаалах олон улсын өдөр тохиож байна.
  2. Мөн Куба улсад Эмч нарын баярын өдөр тохиож буй. 
  3. 1985 оны энэ өдөр Америкийн нэрт жүжигчин Аманда Сейфрид мэндэлжээ.
  4. 1994 онд PS буюу Playstation компьютер тоглоом Японд худалдаалагдаж эхэлжээ.
  5. 1990 онд Мэри Робинсон Ирландын Ерөнхийлөгчийн тангараг өргөн, анхны эмэгтэй ерөнхийлөгч болсон байна.
  6. 1994 онд Тайванд анх удаагаа орон нутгийн сонгууль болж байжээ.
0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.