Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Консул Ц.Өнөрзаяа: Охины ар гэрийнхэн Ёнсан хотын цагдаагийн байгууллагад гомдол гаргасан

БНСУ-ын дунд сургуулийн сурагчид сургуулийнхаа Монгол охиныг зодож, хүчээр архи уулган, өрөөнд нь зургаан цаг түгжиж, хорьсон ноцтой хэрэг гараад буй. Өнгөрсөн долдугаар сард гарсан уг хэргийн талаар БНСУ-ын MBC телевиз олон нийтэд мэдээлснээр уг хэрэг олон нийтэд ил болоод байгаа юм.

ГХЯ-наас “Анхан шатны шүүхийн шийдвэр гарсан. Охиныг зодсон 4 хүүхдийн 2 нь хэрэг хүлээх насанд хүрээгүй гэдэг шалтгаанаар ямар нэгэн ял шийтгэл аваагүй. Нөгөө 2 нь улсын тусгаарлалтад тодорхой хугацаагаар байхаар болсон байна. Охины ар гэрийнхэн нь уг хэргийн талаар давж заалдахаа мэдэгдсэн” хэмээн хэргийн талаар мэдээлэл өгсөн.

Тэгвэл уг асуудлаар Монгол Улсаас БНСУ-ын Пусан хотод суугаа Консул Ц.Өнөрзаяа мэдээлэл өглөө. Тэрбээр “БНСУ-ын Өмнөд Кёнсан мужийн Ёнсан хотын нэгэн дунд сургуулийн монгол сурагч охиныг дээд ангийн Солонгос сурагч охид зодсон талаарх мэдээлэл энэ сарын 1-нээс БНСУ-ын хэвлэлээр цацагдаж эхэлсэн. Энэ хэрэгтэй холбогдуулан БНСУ-ын Пусанд хотод суугаа Консулын газраас яаралтай арга хэмжээ аван ажиллаж байна.

Энэ хэрэг 2021 оны долдугаар сарын 3-нд гарсан. Маргааш нь буюу 4-ний өдөр охины ар гэрийнхэн Ёнсан хотын цагдаагийн байгууллагад гомдол гаргаж, цагдаагийн байгууллагаас хэрэг бүртгэлт нээн хэргийг шалгаж байна. Уг хэрэгт дөрвөн сурагч холбогдсон. Харин хоёр нь хэрэг хүлээх насанд хүрээгүй гэсэн шалтгаанаар аравдугаар сарын эхээр хэргийг нь хаасан. Харин хоёр сурагчийн хэргийг прокурорын байгууллагад шилжүүлсэн байна. Хохирогч охины гэрийнхэн давж заалдахаа мэдэгдсэн. Консулын газар хохирогч охины асуудалд анхаарал тавьж ажиллана” гэв.

3
ТэнэглэлТэнэглэл
0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

4 thoughts on “Консул Ц.Өнөрзаяа: Охины ар гэрийнхэн Ёнсан хотын цагдаагийн байгууллагад гомдол гаргасан

  • Иргэн says:

    Насанд хүрээгүй гэж хэргиыг хаасан 2 охины эцэг эх нь ямар ч хариуцлага байхгүй юу .Аль 7-р сард гарсан хэргийн талаар эрхэм консул Өнөрзаяа яагаад өдиы болтол мэдэгдэхгүй байсан юм бэ арай одоо л мэдэж байгай юм биш биз дээ яагаад ГХЯ мэдээгүй гээд багаа юм бэ?

  • Nergui says:

    7-р сард болсон хэргийн талаар одоо л ам нээж байгаа бол ажилаа хийж чаддаггүй учираас цаг алдсан ажилаа өг огцор шаардаж байна

  • Иргэн says:

    Аль 7-р сард болсон хэргийн талаар одоо л мэдэж байгаа юм уу? Консул Өнөрзаяа аа? Наанаа юу хийж суудаг, ямар үүрэгтэйгээ мэддэг юм уу? Үгүй юу? 4 сарын дараа анхаарал тавьж ажиллана гэдэг нь юу вэ!!!!!!!! Монголчуудынхаа төлөө ажилладагггүй, тоомжиргүй ханддаг нь илэрхий бна. Хэвлэлээр шуугингуут л өнгөрсөн борооны хойноос цув нөмрөв өө?! Тэнэг , дурак, хорвоо ертөнцөөс тасарсан бэртэгчин, амьгүй албат гэхээс өөр юу гэхэв дээ. Элчин, консулуудын байж байгаа нүүр царай ийм л байна. Алга тосохоос өөр юу ч чадахгүй!!!!!

  • DavidVek says:

    ivermectin 10 ml stromectol for humans for sale – stromectol usa
    http://stromectol1st.com/# ivermectin for humans
    cost of stromectol medication generic stromectol stromectol cost