Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нэг цэгийн үйлчилгээний төв, Түр хамгаалах байруудад үйлчлүүлсэн иргэдийн мэдээллийг цахимжуулна

Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчид үзүүлэх хамгааллын үйлчилгээний etuslamj.mn мэдээллийн систем хөгжүүлэлтийн тайлангийн хурал, сургалтыг зохион байгууллааХНХЯ-наас гэр бүлийн хүчирхийллийн хохирогчид үзүүлэх нийгмийн ажил, үйлчилгээний бүртгэлийн ETUSLAMJ.MN мэдээллийн системийг 2021 оны 02 дугаар сараас эхлэн хэрэглээнд оруулах туршилтын ажлыг эхлүүлж, улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа 16 Нэг цэгийн үйлчилгээний төв, 19 Түр хамгаалах байранд аюулгүй байдлаа хамгаалуулсан үйлчлүүлэгчийн нийгмийн ажил, үйлчилгээний мэдээллийг цахимжуулж байна. Мөн олон нийтийг гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх мэдээллийн веб сайт, хууль эрхзүйн, сэтгэлзүйн зөвлөгөө өгөх etuslamj.mn чатбот үйлчилгээ үзүүлэх ажлыг хийж байгаа бөгөөд мэдээллийн сангийн хөгжүүлэлт, үйлчилгээний бүртгэл, хяналтын үйл явцаа дүгнэх тайлангийн хурал, сургалтыг салбарын хэмжээнд зохион байгуулав. Тайлангийн хурал, сургалтад ХНХЯ-ны Гэр бүлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Нийслэлийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын удирдлага, мэргэжилтнүүд, 21 аймаг, 9 дүүргийн Нэг цэгийн үйлчилгээний төв, Түр хамгаалах байрны зохицуулагч, нийгмийн ажилтнууд оролцож, ETUSLAMJ.MN систем хөгжүүлэлтийн явцад хийгдсэн ажлын талаар танилцуулж, цаашид хамгааллын үйлчилгээг цахимжуулахад тулгамдаж байгаа асуудал, гарц шийдлээ хэлэлцэж, хэрэглэгчийн сургалтад хамрагдлаа.Цаашид гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийг түр хамгаалан байрлуулж байгаа үйлчилгээний нийгмийн ажлын удирдлагыг хэрэгжүүлэх, хамгааллын санхүүжилтийг үйлчлүүлсэн кэйсийн үйлчилгээний үр дүн, гүйцэтгэлээр олгодог байх, хяналт, зохицуулалтыг нэгдсэн удирдлагаар хангах арга хэмжээг хэрэгжүүлж, анхан шатанд үйлчилгээ үзүүлэх үүрэгтэй 720 Хамтарсан баг, бусад системтэй холбож, салбар дундын уялдаа холбоог хангах ажлыг хийнэ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.